Хятад даяар ахмадын баяраа угтан тэмдэглэж байна

2018-10-15 17:04:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жил бүрийн билгийн тооллын 9-р сарын 9-нд Хятадын   уламжлалт ахмадын баяр болдог. Энэ жилийн ахмадын баяр 10-р сарын 17-нд тохиох   бөгөөд Хятадын өнцөг булан бүрт арга хэмжээ зохиож, ахмадын баяраа угтан   тэмдэглэж байна.

Хятад даяар ахмадын баяраа угтан тэмдэглэж байна

13-нд, Шанхай хотын нэртэй эмч нар, Шанхай хотын   дүүргийн Бэйцай суурины оршин суугчдад сайн дурын үзлэг хийж өгчээ.   

Хятад даяар ахмадын баяраа угтан тэмдэглэж байна

13-нд,   "2018 оны ахмадын баяраар ууланд авирч биеэ чийрэгжүүлэх хөдөлгөөний Шямэн дахь   салбар арга хэмжээ, хотын 10 мянган ахмадын ууланд авирах долоо хоногийн үйл   ажиллагааны нээлт" Шямэн хотын Ваньши ургамлын хүрээлэнд болж, олон мянган   ахмадууд ууланд авирч, ахмадын баяр, өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойгоо   тэмдэглэжээ. 

Хятад даяар ахмадын баяраа угтан тэмдэглэж байна

14-нд, Жэжян мужийн Дэчин сяны Үкан гудамж   "цаасан хайчилбар"-ын уралдаан зарлаж, ахмадын баяраа тэмдэглэж байна.

Хятад даяар ахмадын баяраа угтан тэмдэглэж байна

Ахмадын баярыг тохиолдуулан 14-нд Аньхүй мужийн   Хэфэй хотын Яньдүнь гудамжны Шүнь-Юань хороололд урлагийн тоглолт хийж,   ахмадуудын үсийг үнэ төлбөргүй засах зэрэг арга хэмжээ зохион, ахмадаа хүндлэх,   тэдэнд туслах зэргээр халуун дулаан уур амьсгал бүрдүүлжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ