Хятад, Нидерландын ерөнхий сайд нар уулзав

2018-10-16 14:22:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 10-р сарын 15-нд Гаага хотын Ерөнхий сайдын ордонд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Нидерландын ерөнхий сайд Марк Руттетэй уулзав.

Хятад, Нидерландын ерөнхий сайд нар уулзав

Ли Кэчян Хятад, Нидерландын харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны хөгжлийг өндрөөр үнэлээд: Ши Жиньпин дарга, Виллем Александр хаан нар харилцан айлчилж, хоёр орны нээлттэй, ажил хэрэгч, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг ахиуллаа. Олон улсын байдал тогтворгүй байгаа учраас Хятадын тал Нидерландын талтай илүү нээлттэй, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон талт үзэл, чөлөөт худалдааг хамтдаа хамгаалж, Хятад, Нидерланд ба Хятад, Европ дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг сахин хамгаалж байгааг дэлхий нийтэд ойлгуулж, худалдаа, хөрөнгө оруулалтаа чөлөөтэй болгож, хялбарчлахыг хүсэж байна гэжээ.

Тэрээр: ДХБ-ын өөрчлөлтөөр Нидерландын талтай ойлголцол, уялдаагаа нэмэгдүүлэхийг Хятад улс хүсэж байна. ДХБ-ын өөрчлөлтийн үйл явцад худалдааны чөлөөтэй, нээлттэй байдлыг хамгаалах зарчмыг мөрдөж, хөгжиж буй орнуудын зүй ёсны эрх ашгийг хамгаалан, өмнөд, умардын ялгааг багасгаж, бүгд санал нэгтэй байх зарчмыг хэрэгжүүлэн, гадуурхалгүй, хуйвалдахгүй байх хэрэгтэй. Хятадын тал уур амьсгалын өөрчлөлтийн “Парисын тунхаг”-ийг гуйвшгүй мөрдөж, өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө хичээн ажиллана гэжээ.

Рутте: Нидерландын тал хоёр орны харилцааг хүндэтгэж, Хятадын талтай улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, орчил эдийн засаг, хотжилт, ухаалаг хот зэрэг салбарт хамтын ажиллагааны шинэ боломж нээж, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон улсын асуудлаар уялдаагаа нэмэгдүүлж, хүн амын хөгшрөлтийн асуудлаар сувилах туршлагаа хуваалцах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, цахим эмчилгээний хамтын ажиллагааг хөгжүүлж, НҮБ, Их хорь зэрэг олон талт механизм дахь уялдаагаа нэмэгдүүлж, дүрэмд суурилсан олон талт үзэл, чөлөөт худалдааны механизмыг хамгаалахыг хүсэж байна гэжээ.

 Б.Дүүрэнжаргал

Их уншсан

холбоотой мэдээ