Ли Кэчян Нидерландын хаан Вилльям Александртай уулзав

2018-10-16 14:58:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 15-нд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Нидерландын эзэн хаан Вилльям Александртай уулзав. 

Ли Кэчян: Ойрын жилүүдэд Хятад, Нидерланд хоёр орны харилцаа түргэн хөгжиж, ялангуяа хоёр орны төрийн тэргүүн нар харилцан айлчлал хийж, хоёр талын харилцааны хүрээг тэллээ. Хоёр орны харилцааны хөгжил хоёр орны ард түмэнд илүү үр ашиг хүртээх төдийгүй Хятад-ЕХ-ны харилцаанд ч чухал ач холбогдолтой. Хятад улс Нидерландтай бүх салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг бэхжүүлэх, санхүүгийн хамтын ажиллагаа явуулж, хоёр орны жижиг дунд бизнес хамтран ажиллахад боломж нээж, Нидерландын бизнес эрхлэгчид Хятадад хөрөнгө оруулахыг хүсэж байна гэжээ. 

Тэрээр: Хятад, Нидерландын аль аль нь нээлттэй эдийн засаг, дэлхийн худалдааны их гүрэн учраас дүрэмд үндэслэсэн улс төр, эдийн засгийн олон улсын дэг журмыг дэмжих ёстой. НҮБ-ын дүрэм, ДХБ-ын дүрэм зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журмыг мөрдөж, олон талт хамтын ажиллагаа, чөлөөт худалдааны хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, дэлхий дахинд тогтвортой байдал бий болгоно гэжээ.  

Александр хаан: Ойрын жилүүдэд, Нидерланд, Хятад өндөр түвшний харилцаатай байж, хоёр талын харилцааг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүд хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Дэлхий дахинд тулгарч буй өнөөгийн сорилтуудыг даван туулж, Нидерланд, Хятад улам нэгдмэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой. Тодорхойгүй хүчин зүйлсээс үүссэн эрсдэлүүдийг хамтдаа даван туулж, олон улсын худалдааны систем, дэлхийн тогтвортой байдал, хөгжлийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. 

 

/И.Сандаг/


Их уншсан

холбоотой мэдээ