ШУӨЗО-ы дарга сурвалжлагчийн асуултад хариулав

2018-10-16 15:35:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн сэтгүүлч Шиньжяны терроризмыг эсэргүүцэж, тогтвортой байдлыг хамгаалсан, мэргэжил, ур чадварын сургалт явуулсан тухай ШУӨЗО-ны дарга Шюекерат Закирыг саяхан сурвалжилсан байна.

Закир хэлсэн үгэндээ: ХХ зууны 90-ээд оноос хойш, хилийн гадна дотнох үндэстний хагалан бутаргагч хүчин, шашны хэт даврагч хүчин, хүчирхийллийн террорист хүчин  Хятадын Шиньжянд дэлбэрэлт, үймээн самуун зэрэг террорист хүчирхийллийн хэдэн мянган хэрэг зохион байгуулж, маш олон энгийн иргэн, хэдэн зуун цагдаа амь үрэгдэн, хэмжээлэшгүй их эд хөрөнгө хохирч сүйдсэн юм. Терроризмын эсрэг тэмцлийн нарийн ээдрээтэй, хүнд байдал, хүчирхийллийн гэмт хэрэгт цохилт өгөх тулгамдсан шаардлага, ард иргэдийн хатуу уриалгын дагуу Хятадын засгийн газар хатуу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж, террорист хүчирхийллийн гэмт хэргээс хуулийн дагуу туйлбартай сэргийлж хүнд цохилт өгснөөр, иймэрхүү гэмт хэрэг 21 сар дараалан гараагүй юм гэжээ.

2017 онд Шиньжяны үйлдвэрлэлийн ерөнхий хэмжээ 7.6 хувиар нэмэгдэж, хот суурины оршин суугчдын дундаж орлого 8.1 ба 8.5 хувиар тус тус нэмэгджээ. Аялал жуулчлалын салбар огцом өсөж, бүх Шиньжян жилд давхардсан тоогоор гадаад дотоодын 100 сая гаруй жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 32.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ оны 1-9-р сард, Шиньжяны хэмжээнд давхардсан тоогоор гадаад дотоодын 132 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсний оны мөн үеэс 40 хувиар нэмэгдсэн байна.
                

Их уншсан

холбоотой мэдээ