Тяньжинь, Жянсү муж ахмадын баяраа тэмдэглэж байна

2018-10-16 15:45:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Билгийн тооллын жил бүрийн 9-р сарын 9 бол Хятадын уламжлалт ахмадын баяр юм.   Энэ жилийн ахмадын баяр 10-р сарын 17-нд тохиох бөгөөд Хятадын өнцөг булан бүрт   арга хэмжээ зохиож, ахмадын баяраа угтан тэмдэглэж байна.  

Тяньжинь, Жянсү муж ахмадын баяраа тэмдэглэж байна

12-нд, Тяньжинь хотын Хэпин дүүргийн Шиньжин хороололд “Өөрчлөлт нээлтийн 40   жил, ахмадаа хүндлэх нь цаг эриний соёл” хэмээх хоолны соёлын үйл ажиллагаа   явуулж, хорооллын иргэд өөрсдийн хийсэн амтат хоолоо хуваалцан, инээд хөөр   гудамж бүрт сонсогдож байлаа.  

Тяньжинь, Жянсү муж ахмадын баяраа тэмдэглэж байна

15-нд, Жэжян мужийн Цыши хотын Сайн дурын төвийн сайн дурын ажилтнууд   Байгөүшү хороололд очиж, тус хорооллын 80-аас дээш настай ахмадуудад баярыг нь   тэмдэглэж өгсөн байна.  

Тяньжинь, Жянсү муж ахмадын баяраа тэмдэглэж байна

15-нд, Жянсү мужийн Сүжөү хотын Чэнши төвлөрсөн сургууль "Ахмадын баярын   боорцог хийхийг сурч, ахмадын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх" үйл ажиллагаа   явуулж, хүүхдүүд багшийг даган уламжлалт боов хийх аргыг сурч, тэтгэвэрт гарсан   багш нар, хорооллын ахмадуудыг урьж хийсэн боорцгоо олон түмэнд амсуулжээ.  

Тяньжинь, Жянсү муж ахмадын баяраа тэмдэглэж байна

15-нд, Хэбэй мужийн Фүчэн сяны Ахмадын албанаас сайн дурынхныг зохион   байгуулж Фүчэн сяны асрамжийн газарт сайн дурын үйлчилгээний үйл ажиллагаа   зохион байгуулсан байна.    

Н.Пүрэвжав  

Их уншсан

холбоотой мэдээ