Далянь хот дээд технологийн салбарын өөрчлөлтийг эрчтэй хийж байна

2018-10-16 16:02:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Далянь бол Хятадын тэнгисийн эрэг хавийн анхны нээлттэй хотын нэг юм. Тус хот зүүн хойд нутгийн гадаадад нээлттэй бүсийн хувьд, 34 жилийн хөгжлийн үр дүнд хуучин аж үйлдвэрийн баазаас өндөр чанартай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн шинэ түвшний шилжилтийг хийсэн байна.

Хятадын эдийн засаг, топологийн анхны нээлттэй бүс 1984 онд Даляньд ажлаа эхлүүлснээс хойш, Далянь зүүн хойд нутгийн гадаадад нээлттэй цонх болсон юм. 34 жилийн хөгжлийн үр дүнд, Далянь хот Хятадын зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх чухал бааз болов. Даляний технологийн Гуан-Ян корпорац бол өндөр зэрэглэлийн тоон хяналттай суурь машины үйлдвэрлэлийн тэргүүлэх компани юм. Бие дааж шинийг бүтээн Хятадын тоон хяналттай суурь машин үйлдвэрлэхэд гарч буй бэрхшээлийг даван туулахыг хүсэж байна гэж тус корпорацын ерөнхий захирал Юй Дехай ярьж байлаа. Тэрээр хэлэхдээ: Манай үйлдвэр тоон хяналттай суурь машины эх загварыг үйлдвэрлэдэг тул эртхэн импортыг оруулах хүсэлтэй байна. Бид өөрийн үйлдвэрлэсэн дээд зэрэглэлийн суурь машиныхаа давуу талыг ашиглан гадаадын зах зээлд гаргах санаатай байна” гэжээ. 

Өндөр чанартай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд, Далянь хот ажил төрөл эрхлэх орчноо байнга сайжруулж иржээ. Энэ оны 5-р сард, Далянь гадаадын хөрөнгө оруулалтыг ашиглах тухай 45 төрлийн шинэ бодлого боловсруулсан нь олон улсын жишигт хүрсэн юм. Өнгөрсөн сард Интел компани Даляньд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр хоёр дахь шатны үйлдвэрлэл албан ёсоор ашиглалтад орлоо. Германы суурь машины GROB компани саяхан Хятад дахь ерөнхий төв баазаа Даляньд албан ёсоор байгуулав. Тоон хяналттай суурь машины GROB компаний Хятад дахь салбарын ерөнхий захирал Рэнь Хүнжэ хэлэхдээ: “Бид Германы таван тэнхлэгт холбох суурь машины технологийг Хятадад авчирсан. Засгийн газраас манай төслийг батлан зөвшөөрснөөр, аж ахуйн нэгжийн ажилд маш их дэмжлэг туслалцаа үзүүллээ. Даляний нээлттэй бүс бол хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн тохиромжтой газар гэж бид үзэж байна” гэжээ.

Далянь бол Хятадын тоон хяналттай суурь машин, химийн аж үйлдвэр, тэнгисийн цэргийн хөлөг онгоцны аж үйлдвэрийн голомт нутаг, Хятадын аж үйлдвэрийн бүрэн бүтэн системийг бий болгоход чухал хувь нэмэр оруулсан хот юм. Одоо Далянь тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг шат ахихыг түргэсгэж, улсын өндөр чанартай үйлдвэрлэлийг хангахад тулгар хүчин болж байна. Энэ оны эхний хагас жилд, Далянь шинжлэх ухаан, технологийн 240 төрлийн амжилт гаргасан нь өнгөрсөн оны мөн үеэс 60 хувиар, дээд зэргийн технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеэс 34.7 хувиар нэмэгджээ. Далянь хотын намын хорооны нарийн бичгийн дарга Тань Зөүжүнь хэлэхдээ: Далянийг дээд зэргийн чанартай хөгжүүлэхийн тулд инновацыг сайтар ахиулахын зэрэгцээ нээлттэй байдлаа ахиулах хэрэгтэй. Мөн ажил төрөл эрхлэх орчны үйлчилгээг сайжруулж, тэдний ухаалаг, шинийг бүтээх үзэл санааг хүндэтгэх ёстой. Өөрчлөлт шинэчлэл хийх явцад ажил үйлсээ биелүүлэх шаардлагатай юм гэжээ.

 

 




 

 

Их уншсан

холбоотой мэдээ