Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татсан орон болжээ

Д.Хүчитбаатар 2018-10-16 16:13:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны эхний хагаст гадаад орнуудаас Хятадад хийсэн шууд хөрөнгө оруулалт 6 хувиар өсөж, 70 гаруй тэрбум ам.долларт хүрснээр, Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татсан орон болсон тухай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн чуулганы 15-нд нийтэлсэн “Олон улсын хөрөнгө оруулалтын хандлагын тухай хяналт шалгалтын тайлан”-д дурдсан байна. 

Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татсан орон болжээ

Тайланд, Америкийн хэрэгжүүлж буй татварын бодлогын нөлөөгөөр энэ оны эхний хагаст олон улсын хэмжээнд шууд хөрөнгө оруулалт нийтдээ 470 тэрбум долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 41 хувиар багассан. Харин Хятад дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөлтийн хандлагаа хадгалсан гэжээ. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн чуулганы Хөрөнгө оруулалт, аж ахуйн нэгжийн ажил эрхэлсэн газрын дарга Жань Шяонин: Хятад улс гадаадын хөрөнгийг татах эрч хүчээ нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ улам нээлттэй болгон, чөлөөт худалдааны бүсээр гадаадын хөрөнгийг татсан төдийгүй мөн баруун бүсийн хөгжлөөрөө гадаадын хөрөнгийг нэмэгдүүлсэн гэжээ. 

Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татсан орон болжээ

Тоо баримтаас үзвэл, хөгжингүй орнууд дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт илэрхий багасжээ. Мөн хөгжиж буй эдийн засгийн цогцуудын татсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ дэлхийн гадаад хөрөнгийн нийт хэмжээний 66 хувийг эзэлж, шинэ рекорд тогтоожээ. Бүс нутгийн хувьд, оны эхний хагаст, гадаадын шууд хөрөнгийг хамгийн их татсан бүс нутгаар Ази тодорч, харин Европ, Умард Америк тив гадаадын шууд хөрөнгө оруулалт хамгийн огцом буурсан бүс нутаг болжээ.

Их уншсан

холбоотой мэдээ