Фридманы арван жилийн өмнө бичсэн өгүүллийг дахин сануулъя

Д.Хүчитбаатар 2018-10-16 17:00:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Фридманы арван  жилийн өмнө бичсэн өгүүллийг дахин сануулъя

Сүүлийн үед АНУ-ын дэд  ерөнхийлөгч Майк Пенсийн Хятад улсын гадаад дотоод бодлогыг шүүмжилсэн илтгэл  одоогоос арван жилийн өмнө тус улсын зохиолч Томас Фридманы “Нью-Йорк таймс”  сонинд нийтэлсэн “Агуу их долоон жил” тойм өгүүллийг санагдуулж байна.  

10 жилийн өмнө, Фридман Бээжингийн олимпын наадмын хаалтыг үзээд ихэд  догдлон “Агуу их долоон жил” хэмээх өгүүлэл бичиж, 2001 оны 7-р сард зуны  олимпын XXVIIII наадмын зохион байгуулах эрхийг Бээжин хот авсан бол мөн оны 9-р  сарын 11-нд АНУ террорист халдлагад өртсөнөөр хоёр орон эрс өөр замаар замнаж  эхэлсэн гэж бичсэн байдаг. 

Өгүүлэлд, Хятадын ард түмэн олимпын наадамд  бэлтгэл хийж байхад бид “Аль-Каида” бүлэглэлд цохилт өгөхөөр яарч байлаа.  Хятадын ард түмэн спортын олон талбай заал, метроны болон онгоцны буудал, хурдны  зам байгуулж байхад бид бүх анхаарал, хичээл зүтгэлээ металл мэдрэгч,  зэвсэглэсэн хаммер машин, автомат удирдлагатай детектор бүтээхэд төвлөрүүлсэн.  Миний бодлоор ирэх долоон жилд АНУ улс орноо бүтээн байгуулахад хүчээ  төвлөрүүлэх ёстой гэжээ.

Гэвч өнгөрсөн арван жилд Хятад улс өөрчлөлт  нээлтийг ахиулж, “хамтдаа зөвшилцөн, хамтран байгуулж, хамт хуваалцах” зарчмын  дагуу дэлхийн улс орнуудтай “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц”-ыг хамтран  байгуулах замаар явж байхад Америк мөн л “эвдэж бусниулах” замналаа барьсаар  ирсэн нь харамсалтай. 

Фридманы арван  жилийн өмнө бичсэн өгүүллийг дахин сануулъя

Урьд Барак Обамагийн засгийн газар Афганистан,  Иракт дэгдээсэн дайнаа зогсооно гэж зарласан боловч дахиад л Сири, Ливийн  үймээнд гар дүрж, байлдааны хөлөг онгоцныхоо 60 хувийг Номхон далайн усан хилд  байрлуулж, Номхон далай дээгүүр дарийн утаа, аюул түгшүүрийн бараан үүлсийг  бүрхүүлсэн юм. Харин “АНУ-ыг дахин аугаа гүрэн болгоно” гэсэн уриа хашхирч  сонгуульд ялж, ерөнхийлөгч болсон Трамп хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц,  нийтлэг эрх ашгийг уландаа гишгэж, жил гаруйн хугацаанд Номхон далайг дамнасан  түншийн харилцааны хэлэлцээр, Цаг уурын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр,  ЮНЕСКО, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Ираны цөмийн асуудлаарх бүх талын хэлэлцээр  зэрэг олон улсын гэрээ хэлэлцээ, НҮБ-ын байгууллага нэгжээс гарч, АНУ-ын эрх  ашгийг олон улсын стандарт, олон улсад өгсөн амлалтаасаа дээгүүр тавьж, дэлхийн  улс орнуудын эгдүүцлийг хүргэж, эсэргүүцэлтэй тулгарлаа. 

Гэвч  эгдүүцэл, эсэргүүцэл Д.Трампыг дур зоргоороо аашлахыг хориглож чадсангүй. Саяхан  тэр Фокс телевизэд утсаар өгсөн ярилцлагадаа: “Хятад улс жил бүр АНУ-аас 500  тэрбум долларын ашиг олж байна” гэж зэмлээд, “Хятад улсыг АНУ бүтээн байгуулсан”  хэмээн онгирч, “Хятадын ард түмэн дэндүү удаан аз жаргалтай амьдарсан” гэжээ.  АНУ Хятадтай хийсэн худалдаанаас ашиг хүртээгүй гэж үү? Олсон ашиг нь 500 тэрбум  доллар хүрэхгүй гэж үү? Харин Хятад улсын хөгжил Америкт багагүй боломж, үр ашиг  өгсөн юм. Хятадын чанартай, хямд бараа бүтээгдэхүүн Америкийн ард түмний эрэлт  хэрэгцээг хангаж байна гэж тус улсын экс Төрийн нарийн бичгийн дарга Колин  Пауэлл хэлсэн бол, “Хятад улсын хөгжил тус орны түүх, ард түмний хичээл  зүтгэлийн үр дүн мөн. Үнэндээ Америк олон улсын өмнө үүрэг хариуцлагаа  хүлээгээгүй нь Хятадын хөгжилд боломж, орон зай гаргаж өгсөн” гэж АНУ-ын төрийн  нарийн бичгийн дарга асан Олбрайт хэлсэн байдаг. 

Фридманы арван  жилийн өмнө бичсэн өгүүллийг дахин сануулъя

Хятадын хөгжил  Америкийн удирдагчдыг “санаа зовоох” нь аргагүй юм. 10 жилийн өмнөхтэй  харьцуулбал Хятад улс үсрэнгүй хөгжсөн гэж хэлж болно. 2008 онд Хятадын эх  газрын хот хоорондын Бээжин-Тяньжинь чиглэлийн анхны хурдны төмөр зам ашиглалтад  орж байсан бол одоо Түвд, Ниншяг эс тооцвол бусад бүх муж хотод цагт 200-350  километрийн хурдтай галт тэрэг зорчиж байна. Харин АНУ-д ерөнхийлөгч Д.Трампын  амласан 1.5 их наяд ам.долларын санхүүжилттэй дэд бүтцийн бүтээн байгуулалт  өнөөг хүртэл биеллээ олоогүй, 10 жилийн өмнө Фридманы өгүүлэлд дурдагдсан  Нью-Йоркийн ЛаГуардиагийн онгоцны буудал харин бүр ч хуучирч муудсан байна.  

Хятад улсын ядуу амьдралтай хүн ам 2008 онд 200 сая шахам байсан бол  2017 онд 30 сая хүртэл буурч, Хятадын засгийн газар 2020 он гэхэд үндэсний  хэмжээнд ядуурлыг арилгахаа ард түмэндээ амлалаа. Харин Америкийн Холбооны  нөөцийн сангийн санал асуулгад оролцогчдын 40 хувь нь яаралтай тусламжийн 400  доллараа олж аваагүй учраас зээл авах буюу эд хөрөнгөө зарж амьдарч байгааг 5-р  сард нийтэлсэн жил тутмын санал асуулгын тайландаа тэмдэглэсэн байна.  

Хятадын ард түмэн дэндүү удаан аз  жаргалтай амьдарсанд” биш, харин Хятадын ард түмний аз жаргалтай амьдралд  атаархаж байгаа хэрэг юм. Хятад, Америкийн ард түмний аль аль нь аз жаргалтай,  сайхан амьдрах ёстой. Тиймээс Хятадын ард түмэнтэй адилхан ханцуй шамлан шаргуу  хөдөлмөрлөх хэрэгтэй. 

Их уншсан

холбоотой мэдээ