Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хохироохгүй байхыг шаардав

2018-10-16 17:19:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд болсон ээлжит хэвлэлийн бага хуралд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан хэлэхдээ: Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн арлууд, түүний ойролцоох тэнгист маргашгүй бүрэн эрхтэй юм. Америкийн тал Хятадын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлыг хохироохгүй байж, Өмнөд Хятадын тэнгист энх тайван, тогтвортой байдлыг тогтоогч байж, харин бусниулахгүй байхыг Хятадын тал шаардаж байна гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, саяхан Америкийн удирдагч хэлсэн үгэндээ: Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг "цэрэгжүүлж", "чөлөөт аялал" хийж байсан Америкийн хөлөг онгоцонд дураараа халдсан гэжээ. Үүнтэй холбогдуулан Лү Кан цохон тэмдэглэхдээ: Энэ бол худал гүтгэлэг юм. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийн арлууд, түүний ойролцоох тэнгист маргашгүй бүрэн эрхтэй. Хятад улс нутаг дэвсгэр дээрээ хамгаалалтын шаардлагатай дэд бүтэц байгуулах зэрэг энх тайвны бүтээн байгуулалтын ажиллагаа өрнүүлж буй нь олон улсын хуулиар олгогдсон бүрэн эрхт улсын аюулгүй байдлаа баталгаажуулах эрх, өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлж буй учир “цэрэгжилт”-тэй ямар ч холбоогүй юм. Өмнөд Хятадын тэнгис дэх аялал, нислэгийн чөлөөт байдалд ямар ч асуудал байхгүй. Харин Америкийн тал үүгээр халхавч болгон цэргийн хөлөг онгоц, нисэх онгоцоо Хятадын харьяа арлуудын ойролцоо очуулж, Хятадын Шиша арлуудын харьяа тэнгист дураар зорчсоноор хурцадмал байдал бий болгон “цэрэгжүүлсэн” юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ