Хятад, Нидерланд илүү нээлттэй харилцаа тогтоох болсноо олон улсад харууллаа

2018-10-16 17:44:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Бээжин хотод Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: Хятадын тал Нидерландын талтай хамтдаа хоёр орны нээлттэй, ажил хэрэгч, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа эрүүл, тогтвортой хөгжүүлж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэжээ.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Нидерландад айлчилж байгаа бөгөөд хоёр орны удирдагчид уулзаж, хамт сэтгүүлчидтэй ярилцан, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

Лү Кан хэлсэн үгэндээ: Энэ айлчлалаар Хятад, Нидерланд илүү нээлттэй харилцаа тогтоохоо олон улсад мэдэгдлээ. Хоёр тал хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг уламжлалт салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийн зэрэгцээ өндөр түвшний үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбарт шинэ хамтын ажиллагаагаа хөгжүүлэх гэж байна. Хятад улс бүх улс орон, бүх төрлийн аж ахуйн нэгжүүдэд хууль эрхзүй болон олон улсын стандартын шаардлагад нийцсэн бизнесийн орчин бүрдүүлж, нээлттэй бодлогоо адил тэгш хэрэгжүүлэх болно гэж ерөнхий сайд Ли Кэчян цохон тэмдэглэсэн. Нидерландын аж ахуйн нэгжүүд Хятад улс дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, Хятадын өөрчлөлт нээлт, чансаатай хөгжлийн үр шимээс хуваалцахыг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ