Хайнаний чөлөөт худалдааны туршиц бүс байгуулна

Уртнасан 2018-10-16 20:02:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Хайнаний чөлөөт худалдааны туршиц бүс байгуулахыг Хятадын Төрийн зөвлөл саяхан зөвшөөрсөн бөгөөд ерөнхий төслийг хэвлэн нийтлэв. Хайнань муж нь Хятад улс Номхон далай, Энэтхэгийн далайд хандуулсан гадагшаа нээлттэй хөгжих чухал газар болох бөгөөд гадаадын хөрөнгөнд зөвшөөрөл олгохдоо дотоодын хөрөнгө оруулагчидтай адил тэгш эрх олгох болон сөрөг жагсаалтын менежментийн тогтолцоо хэрэгжүүлж, цахилгаан холбоо, интернет сүлжээ, санхүү зэрэг чухал салбаруудад нээлттэй хөгжихөө улам нэмэгдүүлэх болно. 2020 он гэхэд, хичээл зүтгэлээр Хайнаний чөлөөт худалдааны туршиц бүсийг хөрөнгө оруулалтын худалдаанд дөхөм хялбар, хууль эрх зүйн орчин нь дүрэмжсэн, санхүүгийн үйлчилгээ боловсронгуй, хяналт удирдлагын аюулгүй байдал өндөр үр ашигтай, экологийн орчны чанар сайн, ойролцоох бүс нутгийг дайчлан хөгжүүлэх үүрэг чадвараар илэрхий дээд зэрэглэлийн стандарт чанар бүхий чөлөөт худалдааны туршиц бүс болгон бүтээн байгуулах болно.

Хятадын Хайнаний чөлөөт худалдааны туршиц бүсийн хэрэгжих цар хүрээнд Хайнань арлыг бүгдийг хамруулж, аялал жуулчлалын аж үйлдвэрлэл, орчин үеийн үйлчилгээний аж үйлдвэрлэл, өндөр шинэ технологийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр гол болгож, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр аж үйлдвэрлэлийн төлөвлөлт хийх юм.  

Их уншсан

холбоотой мэдээ