Ши Жиньпин Английн 48 корпорацын группийн дарга Перриг хүлээн авч уулзав

Уртнасан 2018-10-16 21:40:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 16-нд Ардын их хурлын ордонд Английн 48 корпорацын группийн дарга Стефен Перрийг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин Стефен Перрийг Хятад улсад дахин айлчилж буйг угтав. Ши Жиньпин хэлсэн үгэндээ: дээр зууны 50-аад оны эхээр барууны орнууд шинэ Хятад улсад худалдааны битүүмжлэл хэрэгжүүлж байсанд үед таны аав Английн аж үйлдвэр худалдааны салбарын оюун мэдлэгтэй хэдэн арван зүтгэлтнүүдийг дагуулан олон саад бэрхшээлийг даван Хятад улсад ирж, “мөс хагалсан аялал”-ыг эхлүүлэн, Хятад, Английн найрсаг харилцааны тухай сайхан үйл явдлыг бүтээсэн юм. Хятадын ард түмэн тэрхүү бэрхшээлтэй он жилүүдэд Хятад, Английн эдийн засаг худалдааны харилцааг өргөжүүлэхэд түүхийн чанартай хувь нэмрээ оруулсан ахмад үеийн найрсаг хүмүүсийг үүрд матахгүй. “Мөс хагалсан аялал”-аас хойш хагас илүү зуун өнгөрч, өнөөдөр Хятад, Английн найрсаг харилцаа манай хоёр орны хүмүүсийн сэтгэлд гүн хаданшиж, Хятад, Английн харилцааны “алтан үе”-ийг хамтаар бүтээн байгуулах нь хоёр орны засгийн газар, хоёр орны ард түмний нийтлэг ойлголт болсон билээ. “Мөс хагалсан аялал”-ын зориг санаа үеэс үед уламжлагдан буйг хараад би баяртай байна. 48 корпорацын группээр төлөөлөл болгосон шинэ үеийн “мөс хагалагчид” үргэлжлүүлэн Хятад, Английн найрсаг үйлст халуун сэтгэлээр оролцож байна. Олны хамтын хичээл зүтгэлээр Хятад, Английн найрсаг харилцаа бадран уламжлагдаж, өнө бат байх нь лавтай гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: одоогийн дэлхийн чиг хандлагад, Хятад улс худалдааг чөлөөтэй болгохыг нэн гуйвшгүй дэмжиж, эдийн засгийн даяаршлыг дэмжих болно гэжээ.

Стефен Перри: манай аав “Мөс хагалсан аялал”-ыг эхлүүлж байсан үед Хятад улс маш ядуу хоцрогдонгуй байсан, сүүлийн 40 жилд Хятад улс дэлхий нийтийн анхаарлыг татсан асар их хөгжил, ололт амжилтад хүрсэн юм. 48 корпорацын групп Хятад улс болон гаднын дэлхий хоорондын харилцаа солилцоог нэмэгдүүлэхийн тулд хичээн зүтгэдэг бөгөөд Хятад улсын хөгжил, сэрэн мандлын үйл явцад идэвхтэй оролцоход бэлэн байна. Бид Ши Жиньпин даргын дурдсан “Нэг бүс нэг зам” санаачилга болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголтыг өндрөөр үнэлж байна. “Мөс хагалах” зориг санааг үргэлжлүүлэн баримталж, даяаршлыг дэмжин, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг дэмжин, “Нэг бүс нэг зам”-ын хүрээнд Англи, Хятадын хамтын ажиллагааг урагшлуулахыг дэмжих болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ