Ли Кэчян Нидерландын парламентын дээд, доод танхимын даргатай уулзав

Уртнасан 2018-10-16 22:03:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Тухайн орон нутгийн цагаар 16-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Нидерландын парламентын ордонд Нидерландын парламентын дээд, доод танхимын дарга Анкие Броекерс Кнол болон Кхадижа Арибтай уулзав.

Ли Кэчян: сүүлийн жилүүдэд Хятад, Нидерландын харилцаа өндөр түвшний хөгжлөө хадгалж, Ши Жиньпин дарга болон Уильям Александр хаан харилцан айлчилж, хоёр орны засгийн газар, парламент зэргийн харилцаа нягтшиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжид хүрэв. Нидерландын талтай олон улсын үйл хэрэг дэх харилцаа, зохицуулалтаа эрчимжүүлж, хамтдаа олон талт үзэл, чөлөөт худалдааг хамгаалахад бид бэлэн байна. Хууль тогтоох байгууллагын харилцаа бол Хятад, Нидерландын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хоёр тал иргэдийн саналаар төлөөлөл болгосон гүүр холбоосны үүрэг чадварыг гүйцэд ашиглан, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш хандах зарчмын дагуу яриа хэлэлцээ, солилцоогоо нэмэгдүүлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа урагш хөгжихөд нэн тогтвортой, бат иргэдийн үндэс суурь бүрдүүлэхийг хүсэж байна гэжээ.

Хоёр танхимын дарга нар Ли Кэчян Нидерландад айлчилж буйг угтаж байгаагаа илэрхийлээд, Нидерландын парламент Нидерланд, Хятадын харилцааг дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд Хятадын хууль тогтоох байгууллагатай харилцаагаа эрчимжүүлж, хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжихөд үргэлжлэн бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ