Bloomberg-ийн мэдээллийг няцаав

2018-10-17 09:42:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Америкийн Bloomberg агентлагийн Бизнесийн долоо хоног сонины нийтэлсэн өгүүлэлд: Хятадын тал нэг төрлийн бичил чипийг Америкийн 30 компаний бүтээгдэхүүнд суулгах замаар нууцыг нь цуглуулдаг байна гэж мэдээлжээ. Энэ мэдээлэлд дурдагдсан Apple, Amazon, Супер Микро зэрэг компаниуд дээрх мэдээллийг няцааж: Манай бүтээгдэхүүнд гаднаас чип суулгаагүй, АНУ-ын засгийн газарт ийм хэргийн тухай мэдүүлсэн явдал байхгүй гэжээ. Үүний дараа АНУ-ын Нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын яам: Эдгээр компаний үгүйсгэсэн мэдэгдлийг сэжиглэх шалтгаангүй гэжээ.

Bloomberg мэдээлэл цацсан мөн өдөр, Америкийн олон улсын асуудлаарх эрдэмтэн, "Хятадын талаарх нэвтэрхий толь" хэмээгдсэн доктор Роберт Кюн Bloomberg телевизийн шууд нэвтрүүлэгт зочноор уригджээ. Түүнээс "Хятадын тагнуулч чип"-ийн тухай асуухад тэрээр: Компьютерт зориуд чип угсарч, зарим компаний өчүүхэн нууцыг олж авч болно. Гэвч баригдвал, улс орныхоо ажил төрлийн хангалтын гинжин холбоосыг алдана. Ингэхээр хэн ч ийм эрсдэлтэй юм хийхгүй нь мэдээж гэжээ.

Роберт Кюн: Би чипийн асуудлаар нарийн юм олж мэдээгүй. Тиймээс үнэн худлыг нь магадлахын аргагүй юм. Гэвч иймэрхүү яриа голдуу цуурхал байдаг, ихэнх хүн итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ