Ли Кэчян Нидерландын бизнес эрхлэгчидтэй санал солилцов

2018-10-17 10:29:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Нидерландын бизнес эрхлэгчидтэй санал солилцов

Синьхуа агентлагийн мэдээ:Орон нутгийн цагаар 16-нд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Нидерландын Дэн Гааг хотын музейд Нидерландын ерөнхий сайд Марк Руттетэй хамт Нидерландын өндөр зэрэглэлийн технологийн үзэсгэлэнг үзэж, тус улсын бизнес эрхлэгчидтэй санал солилцсон байна. 

Ли Кэчян эрүүл мэнд, эм эмнэлгийн технологийг сонирхож явахдаа хорт хавдрын оношлогоо, эмчилгээний нэгдсэн системийг Хятадад импортлох санал гаргажээ.   

Ли Кэчян Нидерландын бизнес эрхлэгчидтэй санал солилцов

Бизнес эрхлэгчид: Өнгөрсөн 40 жилд, Хятадын өөрчлөлт нээлт дэлхийн гайхамшиг болж олон улсад хүлээн зөвшөөрөгдлөө. Хятад бол дэлхийн чухал зах зээл.  Хятадын засгийн газар гадаадын компаниудын шууд хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэн дэмжинэ гэдэгт илтгэлтэй байна. Мөн бодлого, зохицуулалтыг улам сайжруулж бизнесийн илүү сайн орчин бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Нидерланд шинэлэг бизнес эрхэлдэг. Хятад улс инновацид тулгуурласан хөгжлийн стратегийг хэрэгжүүлж байна. Нидерланд улс Хятад улстай шинэчлэлийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятадын хөгжлийн хөтөлбөрт хувь нэмэр оруулах хүсэлтэй байна гэжээ.  /И.Сандаг/

 

 

Их уншсан

холбоотой мэдээ