Ли Кэчян Хятад, Нидерландын эдийн засаг, худалдааны чуулганд үг хэлэв

2018-10-17 10:46:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Хятад, Нидерландын эдийн засаг, худалдааны чуулганд үг хэлэв

Орон нутгийн цагаар 10-р сарын 16-нд, Гаагын   үндэсний музейд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Нидерландын   ерөнхий сайд Марк Руттетэй хамт Хятад, Нидерландын эдийн засаг, худалдааны   чуулга уулзалтад оролцож, үг хэлсэн байна.

Ли Кэчян Хятад, Нидерландын эдийн засаг, худалдааны чуулганд үг хэлэв


Ли Кэчян: Сүүлийн жилүүдэд, Хятад Нидерландын   харилцаа, ялангуяа ажил хэрэгч хамтын ажиллагаанд байнга шинэ ахиц гарч ирлээ.   Ши Жиньпин дарга Вилльям Александр хаантай харилцан айлчлал хийсэн нь хоёр орны   харилцааны хөгжлийг ахиулж чадсан юм гэжээ.

Ли Кэчян Хятад, Нидерландын эдийн засаг, худалдааны чуулганд үг хэлэв


Тэрээр: Саяхан ерөнхий сайд Марк Руттетэй   хамт хоёр орны аж ахуйн нэгжүүдийн 10 тэрбум гаруй ам.долларын өртөгтэй хамтын   ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцлоо. Хоёр талын аж   ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаанд нээлттэй, ил тод бизнесийн орчин бүрдүүлэхэд   хоёр орны засгийн газар бэлэн байна. Хятад улс гадаадад нээлттэй байх эрч хүчээ   нэмж, зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх талаар арга хэмжээ авна. Хятадад   бүртгэлтэй бүх төрлийн компанид бид эрх тэгш хандана. Хятад улс оюуны өмчийн   эрхийг хамгаалах эрч хүчээ улам бэхжүүлнэ. Энэ нь Хятадын эдийн засгийн өөрчлөлт   шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага юм. Бид оюуны өмчийн эрхийг зориуд шилжүүлэхийг   хэзээ ч зөвшөөрөхгүй. Оюуны өмчийн эрхийг зөрчсөн үйлдлийг хуулийн дагуу хатуу   шийтгэнэ гэжээ.
 Өнөөгийн дэлхий дахины нөхцөл байдал   ээдрээтэй, худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл газар авч байна. Хятад улс   Нидерландын талтай хамтдаа олон талт үзэл, дүрэм журамд суурилсан чөлөөт   худалдааг хамгаална гэж Ли Кэчян онолцжээ.   Ренчинсоо  

Их уншсан

холбоотой мэдээ