Хятад, Оросын инновацын II хэлэлцээр болов

2018-10-17 11:15:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

10-р сарын 16-нд, Москвагийн Сколково инновацийн төвд Хятад, Оросын иннновацын II хэлэлцээр болов. Тус арга хэмжээг хоёр орны инновацын стратеги төлөвлөгөө, инновацын бодлого тогтолцоо, технологи, банк санхүү, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хөгжил зэрэг стратегийн хэлэлцээг эрчимжүүлж, Хятад, Оросын технологи, банк санхүүгийн байгууллага, жижиг дунд технологийн компани, технологийн парк зэрэг инновацын салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах зорилгоор Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Оросын эдийн засгийн хөгжлийн яам хамтран зохион байгуулж байгаа юм. 
Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны орлогч сайд Жан Жяньгөү, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны орлогч сайд Гориков нар Хятад, Оросын инновацын II хэлэлцээрийн бүгд хуралд оролцов. Жан Жяньгөү: Ойрын жилүүдэд хоёр орны тэргүүн нарын удирдлагаар Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг илүү өндөр түвшинд, илүү өргөн хүрээнд, илүү гүнзгий шат ахиулж, хоёр тал олон салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаа явуулахад үр өгөөжтэй улс төрийн баталгаа болж чадлаа. Хамтдаа шинийг санаачилсан технологийн хамтын ажиллагааны түнш байх нь Хятад, Орос хоёр орны удирдагчдын тогтоосон Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны 5 гол бүрэлдэхүүний нэг бөгөөд Нэг бүс нэг зам, Евро-Азийн эдийн засгийн холбоог харилцан холбох чухал агуулга юм гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ