Барьцаалагдсан хүмүүсийг аврахыг уриалав

2018-10-17 14:46:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

    16-нд Ираны Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Иран, Пакистаны хилд зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан Ираны иргэдийг аврахыг Пакистаны талд уриалав. Сураггүй болсон Иранчуудыг хайхад туслахаа Пакистаны Гадаад хэргийн яам мэдэгджээ.
 16-нд Ираны лалын бүгд найрамдах улсын агентлагийн мэдээлснээр, Ираны өрхийн цэргийн байгууллагын гишүүн, хилийн аюулгүй байдлын албаны 14 хүн Ираны Систан Балучистан муж ба Пакистаны хил залгаа нутагт "террорист этгээд"-д барьцаалагдсан байна. 
 Ираны Исламын хувьсгалт гварди мөн өдөр мэдэгдэл гаргаж, Ираны аюулгүйн арми иранчуудыг барьцаалсан этгээдийг эрэн сурвалжилж байна. Пакистан улс арга хэмжээ авч, Иран, Пакистаны хилд буй хууль бус зэвсэгт этгээдэд цохилт өгөхийг уриалж байна гэжээ. 
 16-нд Пакистаны Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Пакистан бүх бололцоогоо дайчилж сураггүй болсон Иранчуудыг  эрж хайна гэжээ. Өдгөө хоёр тал үйл ажиллагаагаа зохицуулж, барьцаалагдсан хүмүүсийг хайж байна.

Их уншсан

холбоотой мэдээ