Тахь үржүүлэх Азийн хамгийн том бааз байгуулав

2018-10-17 15:21:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хулан үржүүлэх Азийн хамгийн том бааз байгуулав

Сэтгүүлч   Шиньжяны тахь үржүүлэх судалгааны төвөөс мэдээлснээр, тус төв байгуулагдсанаас   хойш, Их Британи, Герман, АНУ зэрэг орноос 24 толгой тахь авчирч, тэжээх,   үржүүлэх, зэрлэгшүүлэх туршилт судалгааны ажил өрнүүлснээр, 6 үеийн нийт 666   толгой тахьтай болж, тахийн тоогоороо дэлхийд тэргүүлж, тахь үржүүлэх Азийн   хамгийн том бааз болсон байна.

2001 оны 8-р   сарын 28-нд, Шиньжян эн тэргүүнд тахь нутагшуулах туршилт хийснээр, энэ   төлөвлөгөө албан ёсоор эхэлжээ. Эхний 27 толгой тахийг Карамалын хамгаалалтын   бүсэд бэлчээж, тахийг авран хамгаалах ажил хоёр дахь үе шатандаа орж, тэжээж   үржүүлэхээс зэрлэгшүүлэн нутагшуулах болсон байна. Ийнхүү тахь хамгаалах ажил   түүхэн шинэ хуудсаа сөхөж, бүтээлч, чухал ач холбогдолтой ажил болжээ. 2003 онд тахийг хээр талд амжилттай үржүүлж, 2004 онд байгалийн зэлүүд газраар тахийн сүрэг үзэгдэх болсон юм. 

Их уншсан

холбоотой мэдээ