Олон улсын тэргүүний бизнесийн орчин бий болгоно

2018-10-17 15:43:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд Хятад улс "Чөлөөт худалдааны туршиц бүсийн ерөнхий төсөл"-ийг албан ёсоор нийтлэв. Мөн өдөр Хятадын Худалдааны яамны дэд сайд, Олон улсын худалдааны хэлэлцээрийн дэд төлөөлөгч Ван Шөүвэнь гадаад дотоодын хэвлэлд хандан хэлэхдээ: Хайнаний чөлөөт худалдааны туршиц бүс байгуулах нь Хятадын бүх талаар нээлттэй байх шинэ байдлыг түргэн бүрдүүлэхэд ашигтай гэжээ. Харин Хайнань мужийн дэд дарга Шэн Дань-Ян хэсэн үгэндээ: Олон улсын тэргүүний бизнесийн орчин байгуулахыг чухалчлах болно гэжээ.

Хайнань муж Хятадын хамгийн өмнөд хэсэгт оршдог. Гучин жилийн өмнө байгуулагдсан Хайнаний эдийн засгийн онцгой бүс бол Хятадын мужийн зэрэглэлийн эдийн засгийн цорын ганц онцгой бүс юм. Хайнаний чөлөөт худалдааны бүс ирээдүйд өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэх туршиц бүс, үндэсний экологийн соёлын туршиц бүс, олон улсын аялал жуулчлал хэрэглээний төв, үндэсний том чухал стратегийн үйлчилгээний хамгаалалтын бүс зэргийг байгуулах хүрээнд улам идэвхтэй, нээлттэй стратеги хэрэгжүүлж, нээлттэй хэлбэрийн эдийн засгийн шинэ тогтолцоог түргэн байгуулж, бүх талаар нээлттэй байх шинэ байдал бий болгохыг ахиулж, Хайнанийг Номхон далай, Энэтхэгийн далай тийш нээлттэй байлгах чухал цонх болгон бүтээн байгуулах юм байна.

Хятад улс одоо чөлөөт худалдааны 11 туршиц бүстэй. Хайнаний чөлөөт худалдааны туршиц бүсийн онцлогийн тухай Худалдааны яамны дэд сайд, Олон улсын худалдааны хэлэлцээрийн дэд төлөөлөгч Ван Шөүвэнь танилцуулахдаа: "Туршиц цэгийн хүрээ өргөн. Одоо байгаа чөлөөт худалдааны 11 туршиц бүс тус бүр 120 ам дөрвөлжин км талбайтай. Харин Хайнаний чөлөөт худалдааны туршиц бүсийн хэрэгжилтийн цар хүрээ Хайнаний бүх арлууд буюу 35 мянга 400 ам дөрвөлжин км талбайтай, бүх арлыг гадагш нээлттэй байлгах учир Хятад улс нээлттэй байдлаа улам өргөжүүлж буйн илрэл юм. Туршиц цэг олон салбарыг хамарна. Одоо байгаа чөлөөт худалдааны туршиц бүсийн үндсэн дээр, Хайнань ялангуяа экологийн соёл, тэнгисийн эдийн засаг зэрэг салбарт туршиц цэг алуулна. Туршиц цэгийн салбарыг одоогийн чөлөөт худалдааны бүстэй харьцуулбал өвөрмөц онцлогтой учраас өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлэх туршиц бүс, үндэсний экологийн соёлын туршиц бүс, олон улсын аялал жуулчлал, хэрэглээний төв, үндэсний том чухал стратегийн үйлчилгээний хамгаалалтын бүс зэрэг ‘гурван бүс нэг төв’-ийн Хайнань дахь хөгжлийн байр суурийг харуулж, чөлөөт худалдааны бусад туршиц бүстэй харилцан нөхвөрлөх боломжийг бүрдүүлсэн" гэжээ.

Хайнаний чөлөөт худалдааны туршиц бүс гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулах үед тэднийг дотоодын иргэдтэй адилхан нөхцөл боломжоор хангаж, хөнгөлөлт үзүүлэх төдийгүй сөрөг жагсаалтын удирдлагын дүрэм хэрэгжүүлнэ. Үр тариа, эмчилгээ, боловсрол, аялал жуулчлал, цахилгаан холбоо, интернет, соёл, банк санхүү, агаарын тээвэр, тэнгисийн эдийн засаг, шинэ эрчим хүчний авто машин зэрэг салбарт нээлттэй байдлыг өргөтгөх болно.

Мөн өдөр Хайнань мужийн засаг даргын орлогч Шэнь Дань-Ян хэлэхдээ: Олон улсын дээд зэргийн худалдааны орчин бий болгохыг чухалчилж, худалдааны хуулийн дагуу, олон улсын, таатай орчин бий болгохоос гадна шударга, нээлттэй, нэгдмэл өндөр үр ашиг бүхий орчныг чухалчилна. Ирээдүйд Хайнань муж тогтолцоондоо шинэчлэлт оруулж, эдийн засгийн үйл ажиллагаанд зах зээлийн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийг баталгаажуулна гэжээ.

"Бид их хэмжээгээр оруулж, хатуу удирдах үзэл баримтлалын дагуу аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, аж ахуйн нэгжийн хяналт удирдлагын үүргийг санаачилгатай, өндөр үр ашигтай хариуцаж хийнэ. Энэ тухай мужийн захиргаанаас "худалдааны орчныг сайжруулах тухай Хайнань мужийн 40 заалт"-ийг гаргаж, олон нийтээс санал хурааж байгаа, удалгүй нийтлэх болно."

Чөлөөт худалдааны туршиц бүсийг ахиулахын хэрээр дутагдалтай талаа байнга нөхөн сайжруулж байна гэж Шэнь Дань-Ян ярьсан юм. 

"Нэгд, Хайнань мужийн эдийн засгийн хэмжээ харьцангуй бага, эргэлт их биш, дэд бүтцийн тоног төхөөрөмж, үндсэн нөхцөл буурай байж, хөгжлийн орон зай, зах зээлийн эрэлт хэрэгцээ дутмаг байна. Хоёрт, орчин үеийн нээлттэй зах зээлийн систем, зах зээлчилсэн механизмыг улам сайжруулах, нээлттэй эдийн засгийн түвшнийг дээшлүүлэх хэрэгтэй. Эдгээр асуудлыг зохицуулахын тулд улам хичээж ажиллах шаардлагатай байна" гэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ