Хятадын олон газрын иргэд ахмадын баяраа тэмдэглэж байна

2018-10-17 15:59:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Билгийн тооллын жил бүрийн 9-р сарын 9 бол Хятадын уламжлалт ахмадын баяр юм. Энэ жилийн ахмадын баяр 10-р сарын 17-нд тохиох бөгөөд Хятадын өнцөг булан бүрт арга хэмжээ зохиож, ахмадын баяраа угтан тэмдэглэж байна.

Хятадын олон газрын иргэд ахмадын баяраа тэмдэглэж байна

16-нд, Бээжин хотын Хайдань дүүргийн Бэйшягуань гудамжны Гуантүнюань хороолол урлагийн тоглолт, ном унших зэрэг үйл ажиллагаа явуулж, ахмадын баяраа тэмдэглэжээ.

Хятадын олон газрын иргэд ахмадын баяраа тэмдэглэж байна

16-нд, Хятадын төмөр замын Бугат дахь салбар компани сайн дурынхантай хамтран Бугат хотын Дүнхэ дүүргийн асрамжийн төвд очиж, ахмадуудад банш хийж өгч баяраа тэмдэглэсэн байна.

Хятадын олон газрын иргэд ахмадын баяраа тэмдэглэж байна

16-нд, Жэжян мужийн Хүжөү хотын Дүнлинь суурны Бао-Юн тосгон "Хайраар ивээсэн алтан намар ахмадын баяр тэмдэглэх" үйл ажиллагаа зохион байгуулжээ.

Хятадын олон газрын иргэд ахмадын баяраа тэмдэглэж байна

16-нд, Хэбэй мужийн Гү-Ань сяны сайн дурынхан хорооллын ахмадуудад зориулан эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг хийж, ахмадын баяраа угтан тэмдэглэсэн байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ