Дин Шюешян, ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргатай уулзав

2018-10-17 16:30:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ:17-нд Бээжин хотноо, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны тамгын газрын дарга Дин Шюешян ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Вайноготай уулзлаа. 

Дин Шюешян: Төрийн тэргүүн нарын дипломат харилцаа Хятад, Оросын харилцааны хөгжлийн удирдлага, баталгаа болж байна. Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Путин нарын стратегийн удирдлагаар, Хятад, Оросын хамтын ажиллагааны иж бүрэн түншийн харилцаа улам боловсронгуй болж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагаа чухал амжилтад хүрлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран ажиллах уламжлалаа үргэлжлүүлж, хоёр орны төрийн тэргүүний нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, Хятад, Оросын харилцааг хөгжүүлэхэд улам их хүчин зүтгэл гаргахад ХКН-ын Төв хорооны тамгын газар бэлэн байна гэжээ.

Антон Вайно: Хоёр тамгын газрын харилцааны механизм Орос, Хятадын хамтын ажиллагааны иж бүрэн түншийн харилцааны гол бүрэлдүүн хэсэг юм. Оросын тал хоёр тамгын газрын солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, Орос, Хятадын харилцааг шат ахиулахад бэлэн байна гэжээ. 



 




 



 

Их уншсан

холбоотой мэдээ