Дэлхийн эдийн засгийн цогцуудад бүтээлч чадавх дутагдаж байна

2018-10-17 16:32:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 17-нд Дэлхийн эдийн засгийн форумын шинэ ээлжийн “Дэлхийн өрсөлдөх хүчний тайлан”-д дижитал технологи хурдтай хөгжиж байгаа ч эдийн засгийн олонх цогцод инновацийн чадавх дутагдаж байна гэж үзжээ.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын эдийн засгийн цогцуудын өрсөлдөх хүчинд үзүүлэх өөрчлөлтийг харуулахын төлөө Дэлхийн эдийн засгийн форум энэ жил бүтээлч, бизнесийн соёл, нээлттэй, уян хатан байдал зэрэг олон шинэ үзүүлэлтээр дэлхийн 140 гаруй эдийн засгийн цогцын өрсөлдөх хүчинд үнэлгээ хийжээ. Тайлангаас үзвэл, бүрэн дүүрэн үзүүлэлтийг 100 оноо гэж тооцвол 103 эдийн засгийн цогц 50-иас доош оноотой, инновац буюу бүтээлч чадавх тааруу байгаа нь үүний гол шалтгаан болжээ.

Дэлхийн өрсөлдөх хүчний ерөнхий үзүүлэлтээр Америк хөдөлмөр хүчний зах зээл, санхүүгийн тогтолцооны давуу талаараа жагсаалтыг тэргүүлжээ. Гэвч нийгмийн бүтэц эмзэг, аюулгүй байдал муудаж байгаа зэрэг сорилтод тулгарч байгаа юм. Жагсаалтад Сингапур хоёрт, Герман гуравт орсон байна.

Хятад улс жагсаалтын 28-д орсон нь БРИКС-ын орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт юм. Хятад улс зах зээлийн хүрээ, инновац, мэдээлэлжүүлэлтийн технологи, дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг талаар маш өндөр үзүүлэлттэй байна.

Их уншсан

холбоотой мэдээ