Ши Жиньпин ядуурлыг бууруулах ажлын талаар чухал заавар өгөв

2018-10-17 16:37:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үндэсний ядуурлыг бууруулах V өдрийг угтаж, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ядуурлыг бууруулах ажлын талаар өгсөн заавартаа: Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жил бол Хятадын ядуурлыг алхам алхмаар бууруулсан 40 жил юм. 40 жилийн тэмцлийн үр дүнд, 700 гаруй сая хүнийг ядуурлаас ангижруулж, хүн төрөлхтний ядуурлыг бууруулах түүхэнд гайхамшгийг бүтээлээ. Хэдэн мянган жилийн турш оршсоор ирсэн Хятадын үндэстнүүдийн ядуурлыг бууруулах ажлыг зохицуулж, ядуурлаас ангижрах хамгийн чухал үе шатандаа орлоо гэжээ. 

Ши Жиньпин: Олон газар, бүх салбар үүргээ гүйцэтгэж, хичээн ажиллавал, ядуу орон нутгийн боловсон хүчин, ард иргэд үргэлжлэн хүчин зүтгэвэл, бүх нам, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн хүчээ нэгтгэн зорилгодоо хүрэхийн төлөө тэмцвэл товлосон хугацаандаа ядуурлаас лавтай ангижирч, амжилт гаргаж чадна гэжээ. 

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал заавар өгч онцлохдоо: Олон газар, олон салбар Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалаар удирдамж болгон, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегитай уялдуулж, ядуурлыг бууруулах эрч хүчээ нэмэгдүүлэн, энэ онд дахин 10 гаруй сая хүнийг ядуурлаас гаргах үүргээ биелүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй. 2020 он гэхэд Хятадын өнөөгийн стандартаар хөдөө орон нутгийн ядуу хүн амыг бүгд ядуурлаас ангижруулж, бүс нутгийн чанартай ядуурлын асуудлыг зохицуулах ёстой гэжээ. 



 






 

Их уншсан

холбоотой мэдээ