АНУ-ын төрийн бондыг 5.9 тэрбум ам.доллараар бууруулав

2018-10-17 16:39:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

16-нд, АНУ-ын Сангийн яамны нийтэлсэн бүртгэлээс үзвэл, энэ оны 8-р сард АНУ-ын төрийн бондыг БНХАУ 5.9 тэрбум ам.доллараар бууруулсан боловч АНУ-ын хамгийн том зээлдүүлэгч орон хэвээр байна.

Бүртгэлээс үзвэл, энэ оны 8-р сард, Хятадын эзэмшиж буй АНУ-ын төрийн бондын хэмжээг 1.1651 их наяд ам.доллар хүртэл бууруулсан нь 2017 оны 7-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Мөн сард, АНУ-ын хоёр дахь том зээлдэгч Япон улс АНУ-ын төрийн бондын хэмжээг 5.6 тэрбум ам.доллараар бууруулснаар эзэмшлийн хэмжээ нь 1.0299 их наяд ам.долларт хүрчээ.

8-р сарын эцэс хүртэл, гадаадын гол гол зээлдүүлэгчдийн эзэмшиж буй АНУ-ын төрийн бондын нийт хэмжээ 6.287 их наяд ам.доллар байгаа нь 7-р сарын 6.2516 их наяд доллараас илүү байна. Үүнд Хятад, Япон хоёр орон АНУ-ын төрийн бондыг эзэмшиж байгаа хэмжээ, гадаадын гол зээлдүүлэгчдийн эзэмшиж буй АНУ-ын төрийн бондын нийт хэмжээний 30 гаруй хувийг эзэлж байна.   Ренчинсоо


 

 

Их уншсан

холбоотой мэдээ