"Үндэсний зэрэглэлийн ойн хотууд" нэмэгдэж байна

2018-10-17 16:43:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үндэсний ойн аж ахуй, тал хээрийн үндэсний газар Бээжин хотын Пингү дүүрэг, Хэбэй мужийн Чиньхуандао хот зэрэг 27 хотыг "Үндэсний зэрэглэлийн ойн хот" хэмээн нэрлэсэн бөгөөд өнөөг хүртэл Хятадын хэмжээнд 165 ойн хоттой болсныг 16-нд Үндэсний ойн аж ахуй, тал хээрийн товчооноос мэдээлсэн байна. 

Саяхан Гуандүн мужийн Шэньжэнь хотод болсон Ойн хот байгуулалтын хурлын үеэр, Үндэсний ойн аж ахуй, тал хээрийн үндэсний газрын дарга Жан Жяньлүн: Ойн хот байгуулалтын цар хүрээг байнга шинэчилж, ойн хотын төвлөрөл, сяний зэрэглэлийн үндэсний ойн хот байгуулалтыг түргэтгэн, 2020 он гэхэд үндэсний хэмжээний нөхцөл байдалд нийцсэн, олон хэлбэрийн, өвөрмөц онцлогтой ойн хотуудын хөгжлийн байдлыг анха алхам бүрдүүлнэ. Мөн үндэсний зэрэглэлийн 6 ойн хотын бүлэглэл, 200 гаруй үндэсний ойн хотыг байгуулна. 2035 он гэхэд, хотын ойн бүтэц, хүчин чадлыг бүх талаар сайжруулж, хотын экологийн орчинг үндсээр нь сайжруулж, ойн хотуудын экологийн үйлчилгээний тэнцвэрийг үндсэндээ биелүүлнэ гэжээ.  Ренчинсоо

 

Их уншсан

холбоотой мэдээ