Олон улсын дипломат ажилтнууд АНУ-ыг буруушаав

2018-10-17 17:45:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 16-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд олон улсын дипломат ажилчнууд АНУ-ын санаачилсан Куба улс хүний эрхийг зөрчиж байгаа тухай шүүмжлэх хурлыг хүчтэй эсэргүүцжээ. Куба улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Камежо: Америк хүний эрхийн асуудлаар бусад улс орнуудад номчирхох эрхгүй гэжээ.

Боливоос НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Люренти: Америк ёс зүйн хувьд хүний эрх ярих эрхгүй гэжээ. Тэрээр Америк НҮБ-ын байгууламжийг зүй зохисгүй ашиглаж байна гэж шүүмжлэн: АНУ-ын Гуантанамо дэх цэргийн шорон, АНУ-ын цэрэг Иракт олзлогсдыг хүчирхийлж буй асуудлыг НҮБ тусгай хурал зохиож ярилцах ёстой. АНУ хэрэгтэй үедээ НҮБ-ыг ашиглаад, өөрт нь ашиггүй болбол ухран гарч болохгүй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ