Эдийн засгийн уян хатан чанар, зах зээл бол худалдааны дайны эсрэг хамгийн сайн “зэвсэг” мөн

2018-10-17 18:34:17
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эдийн засгийн уян хатан чанар, зах зээл бол худалдааны дайны эсрэг хамгийн сайн “зэвсэг” мөн

10-р сарын 14-нд, Д.Трамп CBS-ийн хөтлөгч Лесли Столлийн ярилцлагад оролцохдоо: Худалдааны дайны явцад Хятад улс Америкийн эсрэг хариу барих хүчин мөхөстсөн. Америк, Хятадын хооронд худалдааны дайн бус, харин жижиг маргаан үүссэн төдий. Одоо би энэ жижиг маргааныг намжаах тухай бодож байна гэжээ. 

Трамп: Бид Хятад улсын 100 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн (хэрэг дээрээ 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн)-ээс гаалийн татвар нэмж авсан бол, Хятад улс манай 53 тэрбум 100 сая ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж аваад байна. Тиймээс манай эсрэг Хятадын хариу арга хэмжээ хүчин мөхөстсөн гэж хэлж болно гэжээ. Энэ нь түүний “тооны тоглоом” тоглосоор байгааг харуулж байна. Гэвч худалдааны дайн бол “тооны тоглоом” биш, харин ч өч төчнөөн аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн эрх ашигтай холбоотой томоохон үйл хэрэг юм. Америкийн засгийн газар гадаад дотоодын эсэргүүцлийг үл хайхран, “Америкийг 1-рт” үзлээ баримтлах гэж зориуд худалдааны дайн дэгдээсэн бол Хятадын засгийн газар түүний аяар “бүжихгүй” нь лавтай бөгөөд ард түмнээрээ төв болгож, чөлөөт худалдаа, олон талт тогтолцоо, дэлхийн улс орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахыг хичээнэ. Тэр ч утгаараа Хятад улс ард иргэдийнхээ эрх ашиг, аж ахуйн нэгжүүдийн дарамт, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээний нөхцөл байдлыг харгалзан үзэж ухаалаг байр сууриас хариу хориг тавьсан юм. 

Эдийн засгийн уян хатан чанар, зах зээл бол худалдааны дайны эсрэг хамгийн сайн “зэвсэг” мөн

Хятад улс ижил тэнцүү хориг арга хэмжээ авахгүй байгаа нь хүчин мөхөстсөндөө биш, харин Хятадын эдийн засгийн уян хатан чанар, асар том зах зээл тэр чигээрээ худалдааны дайны хамгийн сайн “зэвсэг” болсонд байгаа юм.

Эн тэргүүнд, Хятадын эдийн засгийн уян хатан чанар худалдааны дайнд нөгөө талдаа хариу барих хамгийн сайн “зэвсгийн агуулах” болно.

Хятадын эдийн засгийн нэмэгдэл 12 улирал дараалан 6.7-6.9 хувийн хооронд байж, эдийн засгийн өсөлтийн тулгуур цэг нь экспорт, хөрөнгө оруулалтаас дотоодын хэрэглээ, үйлчилгээний салбарт шилжсэн. Мөн Хятад улсын бие даан бүрдүүлж байгаа аж үйлдвэрийн систем, аж үйлдвэрийн дээд, дунд, доод бүх дамжлага, дэлхийн хамгийн том дунд орлоготой хэрэглэгчид, дэлхийн хамгийн том хөгжлийн нөөцтэй хэрэглээний зах зээл зэрэг нь Хятадын эдийн засгийн хөгжлийг ахиулж, гаднын цохилтыг даах хамгийн бөх халхавч болсон. 2017 онд Хятад улсын эдийн засгийн нийт хэмжээ 12 их наяд 700 тэрбум ам.долларт хүрч, экспорт 2 их наяд 260 тэрбум долларт хүрсэн. 200 тэрбум ам доллар нь Хятадын экспортын нийт хэмжээний ердөө 8.8 хувийг л эзлэх бөгөөд боловсруулах худалдааны хүчин зүйлийг оруулж тооцвол нэмүү өртөгт үзүүлэх нөлөө нь бүр багасна. Тиймээс АНУ Хятадаас импортлох 200 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнээс гаалийн татвар нэмж авах нь Хятад улсад нэг их гарз болохгүй нь мэдээж. Тийм ч учраас саяхан Дэлхийн банкнаас нийтэлсэн “Хятадын эдийн засгийн товч мэдээлэл”-д, Хятадын эдийн засаг эрчтэй хөгжлийн хандлагаа хадгалсаар байна гэж тэмдэглэж. 

Хоёрт, Хятадын шинэ ээлжийн гадаадад нээлттэй хөгжих стратеги, тэр дундаа нээлттэй зах зээлийн арга хэмжээ бол худалдааны дайнд ороход хамгийн сайн баталгаа болж байна. 

Энэ он гарснаас хойш, Хятад улс гадаадын худалдаачдын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг улам багасгаж, зах зээлд орох стандартаа ихээр чөлөөтэй болгож, оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа эрчимжүүлэн, импортыг идэвхтэй нэмэгдүүлсэн зэрэг нээлттэй хөгжлийн шинэ бодлогыг ар араас нь хэрэгжүүлж, гадаадын хөрөнгийг их хэмжээгээр татсан байна. Германы BMW компани саяхан Хятадад шинээр 3 тэрбум еврогийн хөрөнгө нэмж оруулсан бол Exxon Mobil корпорац Хятад улсад 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах гэрээ байгуулж, Тесла компани Шанхайд хилийн чанад дахь хамгийн том үйлдвэрээ байгуулахаар болсон зэрэг олон жишээ бий. АНУ хэдийгээр Мексик, Канад хоёр орныг албадан "АНУ, Мексик, Канад гурван орны хэлэлцээр" байгуулсан боловч, Хятад зэрэг дэлхийн улс орнуудтай хамтдаа тогтсон дүрэм журамд суурилсан олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэхээ Канадын засгийн газар мэдэгдсэн юм. 11-р сарын 1-нээс Хятад улс 1585 төрлийн барааны гаалийн татварыг хөнгөлснөөр гаалийн татварын ерөнхий түвшин 2017 онд 9.8 хувьтай байсныг 7.5 хувь хүртэл бууруулна. Мөн Хятадын олон улсын импортын бараа бүтээгдэхүүний анхны үзэсгэлэн яармагийг зохион байгуулж, үүнд 130 улс орон, бүс нутгийн 150 гаруй мянган бараа нийлүүлэгчид оролцохоор байна. Түүнчлэн Хятад улс зардлыг багасгаж, татварыг бууруулах дараагийн ээлжийн төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн юм. 

Энэ оны эхний хагаст Хятад улс гадаадаас 70 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт татаж, гадаадын хөрөнгийг татсан дэлхийн хамгийн том орон болсон тухай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн чуулганы 15-нд нийтэлсэн тайланд харууллаа. Дунд орлоготой 400 сая хүнийг хамарсан нийт 1.4 тэрбум хүн амтай асар том зах зээлтэй даян дэлхийгээрээ хамтарч ажиллахад худалдааны дайн яах аргагүй “зай тавьж өгөх” болно. 

Эдийн засгийн уян хатан чанар, зах зээл бол худалдааны дайны эсрэг хамгийн сайн “зэвсэг” мөн

Харин Америкийн тал худалдааны дайн дэгдээсэн сүүлийн 3 сар гаруйн “ололт амжилт”-аа хэрхэн дүгнэх бол? Трамп “худалдааны дайн”-ыг зориуд “дайн биш, жижиг маргаан” гэж нэрлэж байгаа нь ямар учиртай бол?

Тоо баримтаас үзвэл, 9-р сард Америкийн Хятадтай хийсэн худалдааны алдагдал шинэ рекорд тогтоож, 34 тэрбум 100 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 13 хувиар нэмэгджээ. Америкийн VOX сайтын нийтэлсэн өгүүлэлд: Трамп худалдааны дайнд улам бүр ялагдаж байгаа бөгөөд зөрүүд, зоримог үйлдлийнхээ төлөө маш их гарз хохирол амсаж мэднэ. Америкийн аж ахуйн нэгжүүд, ард иргэд худалдааны дайны сөрөг үр дагаварт улам хүнд өртөж байна гэжээ. “Америкт үйлдвэрлэв”-ийн гол төлөөлөл Ford компани саяхан: Америкийн засгийн газар гаалийн татвар нэмсний уршгаар манай компани 1 тэрбум ам.доллараар хохирсон учраас олон ажилтнаа цомтгоход хүрээд байна гэжээ. Мөн ОУВС-гийн нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв” тайланд, 2018, 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурдны тухай төсөөллөө энэ оны 4-р сарын 3.9 хувиас 3.7 хувь болгон бууруулсан бөгөөд энэ нь голдуу худалдааны эрсдэл нь дэлхийн худалдааны хамгийн том сорилт болсноос үүдэлтэй гэж тэмдэглэжээ. 

Эдийн засгийн уян хатан чанар, зах зээл бол худалдааны дайны эсрэг хамгийн сайн “зэвсэг” мөн

“Худалдааны дайнд ялагч гэж үгүй”. Энэ түүхэн сэрэмжлүүлгийг сүүлийн гурван сард Америкийн дэгдээсэн худалдааны дайны үр дагавар дахин гэрчиллээ. 2016 оны 11-р сард, Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа “60 минут” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө: “Эх орон, дэмжигчдээрээ онц дүн тавиулна” гэж хэлснийг хүмүүс мартаагүй байх. Тэгвэл одоо ерөнхийлөгчийн үүрэгт ажлын хугацаа нь талдаа орох дөхөөд байхад түүнд эх орон, дэмжигчид нь ямар дүн тавих бол? Ямартай ч худалдааны дайн аль алинд нь хортой бөгөөд ямар ч хүчирхэг орон эдийн засгийн даяаршлыг сөрж, хориглож чадахгүй нь үнэн. 

“Эвтэй байж л хамтдаа ашиг олно” гэсэн хуучны үг бий. Энэ оны эхний хагаст Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгийн их татсан орон болсон тухай НҮБ-ын Худалдаа, хөгжлийн чуулган 15-нд нийтэлсэн тайландаа тэмдэглэсэн бөгөөд АНУ зэрэг худалдааны бусад түнштэйгээ ямар ч хэлбэрийн дайн дэгдээх сонирхолгүй гэдгээ Хятад улс олон удаа илэрхийлсэн юм. Трамп хэрвээ худалдааны дайныг үнэхээр намжаая гэвэл Хятад улс сайшаан дэмжинэ. Харин үргэлжлэн шахалт дарамт үзүүлбэл эдийн засгийн уян хатан чанар, асар том зах зээлдээ түшиглэн эцсээ хүртэл тэмцэх болно. 


Д.Хүчитбаатар

Их уншсан

холбоотой мэдээ