Хятад Орос хоёр орны боловсронгуй бат бэх түншийн харилцааг нэн илүү нандигнах хэрэгтэй

Уртнасан 2018-10-17 21:02:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад Орос хоёр орны боловсронгуй бат бэх түншийн харилцааг нэн илүү нандигнах хэрэгтэй

ХОУР-гийн мэдээ: БНХАУ-ын дарга Ши Жиньпин 17-нд Бээжинд ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Антон Ваиног хүлээн авч уулзахдаа: одоогийн дэлхийн чиг хандлага дор, Хятад, Орос хоёр тал хоёр орны боловсронгуй, бат бэх түншийн харилцааг нэн илүү нандигнан үзэж, олон салбарын хамтын ажиллагааг өчүүхэн ч хэлбэрэлтгүйгээр гүнзгийрүүлэх хэрэгтэй гэсэн байна.

Ши Жиньпин: Хятад, Оросын харилцаа түүхийн хамгийн сайн цаг үедээ байна. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг түргэтгэн хэрэгжүүлж, хоёр орны эрчим хүч, инновацийн зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгий ахиулан, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалт болон Европ Азийн эдийн засгийн хамтарсан холбоог холбох ажлыг түргэтгэх хэрэгтэй. Олон улсын үйл хэрэг дэх харилцаа, зохицуулалтаа нэн нягтшуулах хэрэгтэй. Хоёр тал дараачийн шатны хоёр орны дээд зиндааны харилцаа холбоог сайтар төлөвлөн бэлтгэж, шинэ цаг эриний Хятад, Оросын харилцаа тасралтгүй шинэ шатанд ахихыг урагшлуулах хэрэгтэй. ХКН-ын Төв хорооны тамгын газар болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын хамтын ажиллагаа бол Хятад, Орос хоёр талт харилцааны өвөрмөц зам суваг юм. Хоёр тамгын газар хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, хоёр орны харилцааны хөгжлийн их чиг хандлагад нэн сайтар үйлчлэх хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.

Антон Ваино: Хятад улстай өрнүүлж буй стратегийн хамтын ажиллагаа бол Оросын гадаад харилцааны өчүүхэн ч сулруулж болшгүй тэргүүлэх чиг хандлага юм. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар ХКН-ын Төв хорооны тамгын газартай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, хоёр орны төрийн тэргүүн нарын нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлэн, Орос, Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад Оросын тал бэлэн байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ