Ли Кэчян, Бельгийн ерөнхий сайдтай хамт сэтгүүлчидтэй уулзав

2018-10-18 09:51:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян, Бельгийн ерөнхий сайдтай хамт сэтгүүлчидтэй уулзав

Орон нутгийн цагаар 17-ны үдээс өмнө Брусселийн Эгмонтын   ордонд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Бельгийн ерөнхий сайд   Чарлес Мичелтэй хамт сэтгүүлчидтэй уулзав.

Ли Кэчян: Хоёр тал харилцан   хүндэтгэн, итгэлцлээ үргэлжлэн баримталж, бие биеийнхээ амин чухал ашиг сонирхол   болон анхаарал хандуулж буй том чухал асуудлыг харгалзан үзэж, хоёр орны   харилцааны үүрдийн тогтвортой хөгжлийг биелүүлэхийг хүсэж байна. Давуу талаараа   харилцан нөхвөрлөж, хамтын ажиллагааны нөөц хүчээ гүнзгий бадруулж, олон   салбарын бодит бүтээлч хамтын ажиллагааг ахиулан нэн их хөгжлийг биелүүлэхийг   хоёр тал санал нэгтэй зөвшөөрөв. Хоёр тал бие биедээ нээлттэй байхаа улам   өргөжүүлж, хоёр талт худалдаа болон хөрөнгө оруулалтын түвшнээ дээшлүүлж, цөмийн   эрчим хүч, сансар судлал зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн,   инновацын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой гэжээ.

Ли Кэчян цохон   тэмдэглэхдээ: НҮБ зэрэг олон талт хүрээнд уялдаа холбоогоо эрчимжүүлж, олон талт   үзэл болон дүрэмд суурилсан олон улсын журмыг хамгаалж, чөлөөт худалдааны   тогтолцоо болон нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хамгаалж, дэлхийн энх   тайван, тогтвортой байдал хийгээд хөгжилд хувь нэмэр оруулахад Хятад Бельги   бэлэн байна гэжээ.

Чарлес Мичел: Хоёр тал эдийн засаг худалдаа, хөрөнгө   оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, сансар судлал, дэд бүтцийн бүтээн   байгуулалт, дэд бүтцээ харилцан холбох зэрэг өргөн хүрээн дэх хамтын ажиллагааны   нөөц хүчээ уудалж, Европ Хятадын харилцааны хөгжилд хамтдаа тус дөхөм үзүүлж,   Европ Хятадын хөрөнгө оруулалтын гэрээнд түргэхэн гарын үсэг зурж, хоёр талын аж   ахуйн нэгж харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрэхийг ахиулах ёстой. Хоёр   тал олон талт үзэл болон дүрэмд суурилсан дэлхийн засаглалыг хамгаалах зэрэг   талаар дээд хэмжээнд нийтлэг ойлголттой байж, дэлхийн аюулгүй тогтвортой байдал   хийгээд хөгжлийг хамтдаа хамгаалах ёстой гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ