Хятадын олон улсын аюулгүйн үйлдвэрлэлийн IX чуулга уулзалт болов

2018-10-18 10:18:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын олон улсын аюулгүйн үйлдвэрлэлийн IX чуулга  уулзалт болов

Аваар ослоос урьдчилан сэргийлэхээ эрчимжүүлж, аюулгүй  хөгжлийг дэмжих уриан дор болсон Хятадын олон улсын аюулгүй үйлдвэрлэлийн IX  чуулга уулзалт 10-р сарын 16-17-ны өдрүүдэд, Жэжян мужийн Ханжөү хотод боллоо.  Энэ нь онц байдлыг зохицуулах удирдлагын төв байгуулагдсанаас хойш болж буй олон  улсын аюулгүй үйлдвэрлэлийн анхны чуулган юм. Чуулганд гадаад дотоодын 900 гаруй  төлөөлөгчид Ханжөү хотод хуран цугларч, уурхай, аюултай химийн бодис, аж ахуйн  нэгжийн менежмент, галын аюулаас сэргийлэх, онц байдлаас авран туслах зэрэг  сэдвүүдийн хүрээнд авч хэлэлцсэн байна. 

Хятадын олон улсын аюулгүйн үйлдвэрлэлийн IX чуулга  уулзалт болов


Эх сурвалжийн мэдээлснээр, уг чуулга уулзалт нь гадаад  дотоодын аюулгүйн хяналт шалгалт, аваар ослоос урьдчилан сэргийлэх туршлагаа  харилцан солилцсон бөгөөд аюулгүй үйлдвэрлэлийн ажлын талаар шинэ санаа, шинэ  арга барил, шинэ зам суваг, суртал ухуулга болон намын XVIII их хурлаас хойших  Хятадын аюулгүй үйлдвэрлэлийн салбарын олсон шинэ ололт амжилт, мөн олон улсын  солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид ахиулж, Хятадын аюулгүй үйлдвэрлэлийн  салбарын шинэчлэл, хөгжлийг дэмжих талаар судлан хэлэлцсэн байна. Чуулганы  хугацаанд “Уурхайн ослоос урьдчилан сэргийлэх”, “Аюултай химийн бодисын ослоос  урьдчилан сэргийлэх”, “Аж ахуйн нэгжийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”,  “Аюулгүй үйлдвэрлэлийн яаралтай авран туслах”, “Галын аюулаас сэргийлэх” зэрэг 5  салбар чуулган ажиллуулжээ. Ренчинсоо
 

Их уншсан

холбоотой мэдээ