Хятадын тутаргыг олон улсынх болгох зорилт тавив

2018-10-18 17:01:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны 10-р сарын 16-нд Өвөр Монголын Хянган аймгийн Улаан хотод академич Юань Лүнпин очиж “Хянган аймгийн тутаргын аж үйлдвэрийн хөгжлийн форум”-д оролцсон юм. Тус форумд тутарга судлаач 10 гаруй эрдэмтэн Хянган аймагт тутарга тарьж ургуулах хэтийн төлөвийн тухай санаачилга дэвшүүлсэн байна.

Хятадын тутаргыг олон улсынх болгох зорилт тавив

Хянган аймагт тутарга тарьж ургуулах нь Хятадын тутаргыг олон улсынх болгох үйл явц мөн гэж “Дэлхийн эрлийзжүүлсэн тутаргын эцэг” гэгдсэн Юань Лүнпин үзэж байна. Юань Лүнпин эрлийзжүүлсэн тутарга гаргаж авсан Хятадын эрдэмтэн, эрлийзжүүлсэн тутаргын судалгааны хөгжилд асар их хувь нэмэр оруулсан хүн юм.  

Яагаад Хянган аймагт тутарга тарилах болсон тухайгаа Юань Лүнпин хэлэхдээ: Хянган аймаг Хянганы нурууны дунд хэсэгт байдаг, булгийн усаар умдаалсан үржил шимт хөрстэй, цэвэр агаартай, нарны гэрэл сайн тусдаг, экологийн орчин сайтай учраас дээд зэргийн чанартай “хуурай газрын тутарга” тарих боломжтой юм гэжээ.

Хятадын тутаргыг олон улсынх болгох зорилт тавив

Хянган аймаг 60 мянган ам дөрвөлжин км талбайтай, 1/3 нь тал хээр, 1/4 нь ой мод, 1/10 нь байгалийн дархан цаазтай газар бөгөөд, Хятадын зүүн хойд, умард нутгийн экологийн чухал бүс юм. Хянган аймгийн нутгаар 300 гаруй гол мөрөн урсдаг, 5 тэрбум шоо метр усны нөөцтэй бөгөөд энэ үзүүлэлтээрээ Өвөр Монголд хоёрт ордог юм. Агаар нь цэвэр учраас усны бохирдолгүй юм байна.

Лю Жяньмин бол Хятадын Шинжлэх ухааны академийн Геологи, дэлхийн бөмбөрцгийн физикийн хүрээлэнгийн ахлах судлаач, хөрс сайжруулах мэргэжилтэн. Тэр Юань Лүнпиний багт ажилладаг. Лю Жяньмин хэлэхдээ: Манай баг сүүлийн жилүүдэд олон объектоор үр үржүүлэх судалгаа хийж, бүтээгдэхүүн гаргах, чанарыг баталгаажуулах, сортын тэсвэртэй байдлыг дээшлүүлж байна. Манай баг хужирт тэсвэртэй тутарга гаргах технологи судалж, дэлхийн тэргүүний технологиор Хянган аймагт хужирт тэсвэртэй ургац сайтай тутарга тарьж байна гэжээ.

Хятадын тутаргыг олон улсынх болгох зорилт тавив

Хужирт тэсвэртэй эрлийзжүүлсэн тутарга тарих шинэ технологи зээлдэн оруулснаар 3 жилийн дотор га бүрээс 1500 кг ургац авч, Хянган аймаг жил бүр 10 сая кг сайн чанарын ургац авна гэж Юань Лүнпин хэлсэн байна.

Хянган аймагт хужирт тэсвэртэй эрлийзжүүлсэн тутарга туршин амжилтад хүрсний дараа Хятадын умард нутаг ба нэгэн өргөрөгт, цаг уурын адилхан нөхцөлтэй улс оронд өргөнөөр дэлгэрүүлж болно гэж тэр ярьж байлаа. 

Хянганы тутарга Хятад болон олон улсад нэрд гарч байна. Энэ тутаргыг Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин хойгт ихээр борлуулж эхэлсэн юм.

Саяхан болсон “Хятадын тутаргын баяр-2018”-д Япон, БНСУ, Энэтхэг, Тайланд, Филиппин зэрэг 5 орны усан тутаргын мэргэжилтнүүд, Хятадын эрдэмтэд Хянган аймгийн тутаргад үнэлгээ хийж, “2018 оны Хятадын тутаргын 10 том брэнд”-ийн нэгээр нэрлэж, “2018 оны хамгийн сайн тутарга” хэмээн үнэлжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ