Төрийн өмчийн бус эдийн засгийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна

2018-10-18 18:45:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Төрийн өмчийн бус эдийн засгийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна

Саяхан Жэжян мужийн Вэньжөү хотод “Төрийн өмчийн бус эдийн засаг, төрийн өмчийн бус эдийн засаг эрхлэгчдийн эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах” хурал, Хятадын шинэ үеийн “Төрийн өмчийн бус эдийн засаг, төрийн өмчийн бус эдийн засаг эрхлэгчдийн эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах” форум зохиогдлоо. Вэньжөү хот Хятадын хувийн эдийн засгийн өлгий байснаа Хятадын өөрчлөлт нээлтийн манлайлагчийн үүргээ гүйцэтгэж байна.

ХКН-ын XIX хурлын үеэр “Улс төр, бизнесийн харилцааны шинэ хэлбэр бий болгож, төрийн өмчийн бус эдийн засаг, төрийн өмчийн бус эдийн засаг эрхлэгчдийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах”-ын төлөө “Төрийн өмчийн бус эдийн засаг, төрийн өмчийн бус эдийн засаг эрхлэгчдийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах” санал гаргасан юм. Өнгөрсөн 40 жилд Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нөөц баялгийн 40 хувиар Хятадын ДНБ-ий 60 хувь, татварын 50-аас дээш хувийг тус тус бүрдүүлж, технологийн шинэчлэл, шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 70 хувийг биелүүлэн, нийт ажлын байрны 80 гаруй хувийг бий болгосон байна. 

Хятадын эдийн засаг чансаатай хөгжилд шилжиж буй чухал үе шатандаа байна. Дэлхийн эдийн засгийн бүтэц түргэн өөрчлөгдөж, худалдааны дайн ширүүсэн, Хятадын экспортын 45 хувийг эзэлдэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд солилт тулгарлаа. Тэд бараа бүтээгдэхүүнээ шинэчлэх, менежмент боловсруулах, хөрөнгө хуримтлуулан хөрөнгө оруулах, эрсдэлээс сэргийлэх зэргээр ухаалаг ажиллах хэрэгтэйгээс гадна засгийн газрын дэмжлэг ч чухал болоод байна. 

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин: “Төрийн өмчийн бус эдийн засаг, төрийн өмчийн бус эдийн засаг эрхлэгчдийн эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах” нь эдийн засгийн чухал бодлого, улс төрийн том алхам юм гэжээ. Тэрээр Ляонин мужийн ажил байдалтай танилцах үедээ: Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хууль эрхзүйн орчин, бизнес эрхлэх боломж нөхцөлийг сайжруулна. Эдгээр нь Хятадын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд эрч хүч, итгэл зориг нэмэх нь дамжиггүй юм гэжээ. 

Төрийн өмчийн бус эдийн засгийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна

Хятад улсын өөрчлөлт нээлтийн үйл явцад хуримтлуулсан гол туршлага бол туршилт хийн урагшлах явдал юм. Өнгөрсөн 40 жилд, Вэньжөү хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийн шинэ загвар гарган, Хятад улсдаа олон талаар тэргүүлж, “Вэньжөүгийн хэв загвар” бий болгосон бөгөөд “бусдаас урьтаж, шаргуу зүтгэх” Вэньжөүгийн үзэл санааг бий болгожээ. Одоо Вэньжөүгийн арван хүн тутмын нэг нь бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжийн эзэн. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн тоо хотын нийт аж ахуйн нэгжийн 99.5 хувийг эзэлж байна. Вэньжөү бол Хятад улсад “төрийн өмчийн бус эдийн засаг, тус салбарт ажил төрөл эрхлэгчдийн эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах” бодлогыг хамгийн түрүүнд туршин хэрэгжүүлсэн газар, тэндхийн аж ахуйн эрхлэгчдийн идэвхийг дайчлан, өргөн цар хүрээнд хуулбарлан ашиглаж болохуйц туршлага, тогтолцоо, арга хэмжээнүүдийг бүтээх нь Хятадын хувийн хэвшлийн эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулах чухал арга замыг нээх болно. 

Үүний тулд, Вэньжөү хот гурван жилд орон нутгийн бизнес эрхлэлтийн орчныг дотоодын тэргүүлэх түвшинд хүргэж, 2025 он гэхэд шинэ эриний шаардлагад зохицсон, орон нутгийн маш өвөрмөц онцлогтой орчин үеийн эдийн засгийн тогтолцоо байгуулах “маршрут” гаргасан байна. Мөн жижиг дунд аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн эко тойрог байгуулах, зах зээлийн стандартын туршилтаар аж ахуйн нэгжийн “дарамт”-ыг нарийвчлалтай бууруулах, олон улсын бизнес эрхлэлтийн дээд зэргийн нөхцөл бүрдүүлж, хувийн хэвшлийнхний хөгжлийг хамгаалж дэмжих зэрэг “арван том арга хэмжээ” авч хэрэгжүүлэх болно. 

Төрийн өмчийн бус эдийн засгийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байна

“Арван том арга хэмжээ”-ний хэрэгжилтийн явцад, дараах гурван талын агуулга нь хамгийн чухал юм: Нэгт, засаг ба бизнесийн “дотно, тодорхой” хэмээх шинэ хэлбэрийн харилцаа тогтоох. ХКН-ын XIX их хурлаар энэ тухай онцолсон юм. Засаг ба бизнесийн “дотно, тодорхой” харилцаа тогтоох нь хувийн хэвшлийн хөгжилд тулгарсан хүндрэлтэй асуудлыг засгийн газар идэвхтэй зохицуулж өгөхийн зэрэгцээ, эрхээ урвуулан ашиглах, хэтрүүлэн ашиглахаас сэргийлэх нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хууль дүрмийг хичээнгүйлэн мөрдөж, ил тод байдлаар бизнес эрхлэх явдал юм. Холбогдох мэдээллээс үзвэл, Вэньжөү хот засаг ба бизнесийн “Дотно, тодорхой” харилцааны жагсаалтыг боловсруулж, харилцаа холбоо, үүрэг хариуцлагыг тодорхойлон, засаглалыг цомхтгох, эрхийг чөлөөлөх, засаглалын үйлчилгээний өөрчлөлт, захиргааны үйл ажиллагааг ил тод болгох, үр ашгийг дээшлүүлэх зэргээ эрчимжүүлэх юм. Ингэснээр орон нутгийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжлийг баталгаажуулах болно. 

Хоёрт, бизнесийн орчныг сайжруулах. Хятадын төв банкны захирал И Ганы дэвшүүлсэн өрсөлдөөний зарчмыг үндэслэвэл, зах зээлийн өрсөлдөөний явцад янз бүрийн өмчлөлийн аж ахуйн нэгжүүд бүгд үйлдвэрлэлийн материалыг эрх тэгш ашиглаж, шударгаар өрсөлдөн, хууль эрхзүйн адил орчинтой байх явдал юм. Вэньжөү хот цахим ба бодит орчныг уялдуулсан захиргааны үйлчилгээний систем байгуулж, ард иргэд, аж ахуйн нэгжүүд засгийн газрын нэг цонхны үйлчилгээнд 100 хувь хамрагдан, зах зээлийн зөвшөөрлийн сөрөг жагсаалтыг дүрмийг бүх талаар хэрэгжүүлж, бүх төрлийн зах зээлийн гол цогц сөрөг жагсаалтаас бусад салбарт хуулийн дагуу оролцон, олон улсын бизнесийн 1 номерын орчин бий болгоно гэжээ. 

Гуравт, аж ахуйн нэгжийн эздийн үзэл санааг сурталчлах. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Аж ахуйн нэгжийн эзэд бол эдийн засгийн чухал, гол цогц юм. Тэдний үзэл санаа бол аж ахуйн нэгжийн өсөн дэвжих хөдөлгөх хүч бөгөөд өнөөгийн нийгмийн баялаг, үндсэн өрсөлдөх хүч юм. Турших бүс байгуулах явцад Вэньжөү хот аж ахуйн нэгжийн итгэмжийн үнэлгээний дүрэм, улаан, хар жагсаалтыг нийтлэх дүрэм хэрэгжүүлж, бүх өмчлөлийн эдийн засгийн өмчийн эрхийг хуулийн дагуу эрх тэгш хамгаалах урт хугацааны механизм байгуулж, үүрэг хариуцлага, ашиг сонирхлыг хослуулсан аж ахуйн нэгжийн эздийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж, өндөр боловсролтой аж ахуйн нэгжийн эздийн эгнээг бий болгож байна. Вэньжөүгийн аж ахуйн нэгжийн эзэд Хятадын эдийн засгийн шинэчлэлийн явцад шинийг бүтээх болон өрсөлдөх улам их хүчтэй болох нь дамжиггүй юм гэжээ. 

Вэньжөү хот төрийн өмчийн бус эдийн засаг, төрийн өмчийн бус эдийн засаг эрхлэгчдийн эрүүл, тогтвортой хөгжлийн туршилтын бүсийн хувьд тэдний эрэлхийлэл Хятадын иргэдийн эрхэлсэн эдийн засгийн чансаатай хөгжил, засгийн газрын удирдлага, үйлчилгээнд Вэньжөүгийн загвар гаргах төдийгүй Хятадын эдийн засгийн алс хэтийн хөгжлийг ахиулах болно. 

Их уншсан

холбоотой мэдээ