Эхний гурван улиралд Хятадын ДНБ 6.7 хувиар өсөв

2018-10-19 15:41:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын Үндэсний статистикийн газрын 19-нд гаргасан тоо бүртгэлээс үзвэл, энэ оны эхний 3 улиралд, Хятадын ДНБ 6.7 хувиар өссөн байна. Хятадын Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Хятадын улс ардын эдийн засгийн эргэлт зохистой хэмжээнд, ерөнхийдөө тогтвортой өсөх хандлагатай байна гэжээ.

Тоо бүртгэлээс үзвэл, энэ оны эхний 3 улиралд, Хятадын ДНБ 65 их наяд гаруй юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 1-р улиралд өнгөрсөн оны мөн үеэс 6.8 хувиар, 2-р улиралд 6.7 хувиар, 3-р улиралд 6.5 хувиар тус тус өссөн байна.

Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Мао Шэн-Юн 19-нд болсон хэвлэлийн бага хуралд эхний гурван улирлын улс ардын эдийн засгийн эргэлтийн онцлогийг гурван үгээр тодорхойлжээ. Нэгт, тогтвортой байдал өөрчлөгдөөгүй. Хоёрт, үргэлжлэн хөгжих хандлагатай. Гуравт, шинэ хүчин түргэн өсөж хөгжиж байна гэжээ. 

Тэрээр: Эхний гурван улирлын эдийн засгийн өсөлт энэ онд 6.5 хувиар өсөх суурь тавьж өглөө. Эхний гурван улирлын хот суурины шинээр ажил олгосон хэмжээ 11 саяд хүрч, бүтэн жилийн зорилтоо урьдчилан биелүүллээ. Хүнс, эрчим хүчээс гадна оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлт эхний гурван улиралд 2 хувиар нэмэгдсэн. Бүх Хятадын оршин суугчдын зарцуулж болох орлого 6.6 хувиар нэмэгдсэн гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ