Хятадын импортын экспо Израйльд худалдааны улам их боломж нээнэ

2018-10-19 15:54:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Израйлийн Худалдааны нийгэмлэгийн дарга Уллейр Лайн манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Хятадын олон улсын импортын экспо Хятадын гадаадад нээлттэй зах зээлийн чухал цонх болох юм. Израйльд худалдааны хамтын ажиллагаанд боломж нээж, Израйлийн эдийн засгийн хөгжилд тус болно гэжээ.  

Лайн: Хятад улс Израйль зэрэг олон улсын аж ахуйн нэгжүүдэд чухал индэр гаргаж өгч байгаад баяртай байна. Энэ индрээр Израйлийн аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийг ойлгож, Хятадын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах юм. Мөн Хятад болон дэлхийн бизнес, худалдааны харилцаа улам эрчимжих болно гэжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Израйль тус экспод инновацаар гол сэдэв болгосон павильон нээж, Израйлийн олон аж ахуйн нэгж оролцох болно.  

Лайн: Хятад бол дэлхийн хамгийн чухал ханган нийлүүлэгч улс. Хятадад боловсруулах аж үйлдвэр эрчтэй хөгжиж, өрсөлдөх хүч нь дээшилж, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон. Энэ нь дэлхийн эдийн засагт маш чухал юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ