“Үндэсний аюулгүй байдал”-аар бамбай хийхгүй байхыг хүсэв

2018-10-19 17:09:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

“Үндэсний аюулгүй байдал”-аар бамбай хийхгүй байхыг хүсэв

ХОУР-гийн мэдээ: Саяхан АНУ гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль нийтэлжээ. Энэ шинэ хууль хүмүүсийн төсөөлж байснаас илүү хатуу болсон тул Хятадын аж ахуйн нэгжүүд зэрэг олон улсын аж ахуйн нэгжүүдийн АНУ дахь хөрөнгө оруулалтад их бэрхшээл, саад тохиолдож магадгүй гэж хүмүүс үзэж байна. 18-нд Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн: Америкийн тал энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд “Үндэсний аюулгүй байдал” гэх үндэслэлээр бамбай хийхгүй байхыг хүсэж байна гэжээ. 

10-р сарын 10-нд Америкийн Сангийн яам “Гадаад хөрөнгө оруулалтын эрсдэлийг хянах шинэчлэлийн хууль” туршилтын төслийн түр тогтоолыг нийтэлж, 27 салбарт хяналт шалгалтын цар хүрээгээ өргөтгөж, тайлан өгөх шаардлагыг хэрэгжүүлж эхэлжээ. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 18-ны хэвлэлийн бага хуралд Хятадын тал Америкийн энэ үйлдэл Хятадын хөрөнгө оруулагчдад ямар нөлөө үзүүлэхийг судалж байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: Аливаа улс орон, аливаа салбар нээлттэй хамтын ажиллагаанд түшиглэн хөгждөг. Хаалттай орчин хоцрогдолд хүргэдэг. АНУ-ын талын энэ үйлдэл гадаадын хөрөнгө оруулагчдад шинэ бэрхшээл нэмэхгүй. “Үндэсний аюулгүй байдал” гэх үндэслэлээр бамбай хийхгүй, олон улсын хөрөнгө оруулагчдад шударга, ил тод, урьдчлэн төсөөлж болох бизнесийн орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.  

Тэрээр: АНУ-ын өдөөсөн худалдааны дайн хоёр орны аж ахуйн нэгжүүдэд янз бүрийн хэмжээгээр нөлөөлж байна. Хятадын аж ахуйн нэгжүүдэд учруулах сөрөг үр дагавар харьцангуй бага юм. Хятад, Америкийн экспорт, импортын эхний гурван улирлын тоо бүртгэлээс үзвэл хоёр орны бараа бүтээгдэхүүн харилцан бие биенээ нөхөж байна. АНУ худалдааг ивээх үзлээ орхиж, хоёр талын аж ахуйн нэгжүүд, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжид худалдааны тогтвортой орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байна гэжээ. 

Гао Фэн хэлэхдээ: Өрсөлдөх хүчтэй, өөрөөр орлох боломжгүй аж ахуйн нэгжүүдэд худалдааны дайны үзүүлэх үр нөлөө бага, харин өрсөлдөх хүч муутай, харьцангуй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд зардал нэмэгдэж, захиалга буурах магадлалтай. Үйлдвэрлэлээ зогсоох, өөр салбарт шилжих, ажлын байраа цомхтгох зэрэг эрсдэл тулгарч байна. Өнөөгийн байдлаар Хятадын аж ахуйн нэгжүүд сорилтыг даван туулах итгэлтэй, засгийн газар ч холбогдох арга хэмжээ авч, аж ахуйн нэгжүүд, ажилчдад тусалж байна гэжээ.  

Онцлон дурдууштай нь энэ жилийн эхний гурван улиралд Хятадын гадаад худалдааны хэмжээ үргэлж нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн сэргэлт, гадаадын хөрөнгө оруулагчид хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг өрсөлдөх хүчээр сэлбэсэн, дотоодын эдийн засаг тогтвортой хөгжсөнтэй холбоотой юм.  

Гао Фэн: Хятад, Америкийн худалдааны дайн Хятад улсын бүтэн жилийн гадаад худалдааны үзүүлэлтэд зохих нөлөө үзүүлэх хэдий ч тогтвортой хөгжилд нөлөөлөх хэмжээнд хүрэхгүй гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ