Бээжин хотыг 4 тэрбум шоо метр усаар хангажээ

2018-10-19 17:28:07
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны 10-р сарын 18-ны 21 цаг 48 минут хүртэл, Өмнөдийн усыг умард руу татах төслийн Бээжинтэй хамгийн ойр байрлах Хүйнаний ус шахах станцын хэмжилтийн тоо бүртгэлээс үзвэл, тус төсөл одоогоор нийслэл Бээжин хотын 12 сая иргэнийг Хөх мөрнөөс татсан 4 тэрбум шоо метр усаар хангасан, усны чанар нь гадаргын усны байгаль орчны чанарын II төрлийн стандартаас дээгүүр байгаа юм байна.

Өмнөдийн усыг умард руу татах төслийн Бээжин хотын төсөл хариуцсан албан тушаалтан хэлэхдээ: “2014 оноос усаар хангаж эхэлснээс хойш энэ төсөл 1392 хоног тогтвортой ажиллаж, усны хангамж аажмаар нэмэгдсээр байна” гэжээ.  Д.Хүчитбаатар

 

Их уншсан

холбоотой мэдээ