Венесуэл, Эквадор хоёр улс дипломат ажилтнаа харилцан хөөв

2018-10-19 17:39:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 10-р сарын 18-нд Венесуэлийн Гадаад харилцааны яам мэдэгдэл нийтэлж, тус оронд суугаа Эквадорын элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Элизабет Меньдезийг хөөхөө мэдэгдсэн бол харин Эквадорын Гадаад хэргийн яам Венесуэлээс Эквадорт суугаа элчин сайд Кэрол Дельгадог хөөж буйгаа мэдэгджээ. 

Венесуэлийн ГХЯ мэдэгдэлдээ: Элизабет Меньдезыг "маш дургүй хүргэсэн хүн”. Тэр 72 цагийн дотор Венесуэлийн хилээс гарах ёстой. Венесуэлийн засгийн газар ийм шийдвэр гаргаж байгаа нь мөн өдөр Эквадорын засгийн газар Венесуэлийн элчин сайдыг хөөж, хоёр орны найрсаг харилцаанд сэв суулгасны хариу юм гэжээ. 

17-нд Венесуэлийн Хэвлэлийн яамны сайд Хорхе Родригес телевизээр хэлсэн үгэндээ: Эквадорын хилээр нэвтэрсэн Венесуэлийн цагаачдын тооны талаар “худал хэлсэн” гэж зэмлэсэн тус орны ерөнхийлөгч Ленин Мореног хариу зэмлэсэн бөгөөд үүний хариуд Эквадорын Гадаад хэргийн яам 18-нд мэдэгдэл хийж, “улс орны удирдагчийг гутааж доромжилсон үг яриаг Эквадор яасан ч тэвчихгүй”, Венесуэлийн элчин сайдыг хөөнө гэжээ.  Д.Хүчитбаатар

 

Их уншсан

холбоотой мэдээ