Худал үгийг мянга давтсан ч үнэн болохгүй

2018-10-19 17:46:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Худал үгийг мянга давтсан ч үнэн болохгүй

АНУ-ын дэд ерөнхийлөгч Пенс Хятадыг шүүмжилсэн илтгэлдээ: Хятадын аюулгүй байдлын зарим байгууллага АНУ-ын технологийг хулгайлж байна. Үүнд цэргийн дэвшилтэт технологи ч багтсан гэжээ. Блоомберг агентлаг АНУ-ын шинжлэх ухаан технологийн олон компанид Хятадын “Тагнуулын чип” нэвтэрсэн гэх худал мэдээлэл цацсаны дараа холбогдох компаниуд, АНУ-ын Үндэстний аюулгүй байдлын яам энэ мэдээг үгүйсгэсэн юм. Гэвч Америкийн хэвлэлүүд үүнийгээ булзааруулж “Хятад улс одоо Америкийн электрон бүтээгдэхүүний хангамжийн сүлжээнд халдаагүй ч хожим халдлах нь лавтай” гэжээ. Ямар ч хариуцлагагүй ийм цуу яриа Хятад, Америкийн харилцааны асуудалд Америкчууд дэндүү “сүүдрээсээ цочиж, сүүлээсээ үргэж”  байгааг харуулж байна.

Интернет эрчтэй хөгжиж, ард иргэд үүний үр шимийг хүртэх болсон ч чип, интернет зэрэг тусгай мэргэжлийн зарим технологийг сайн ойлгохгүй, тагнуул туршуулын цуу ярианд автамхай байдаг учраас хүмүүс үүнийг нь ашиглан цуу яриа тарааж байна. Жишээ нь 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хиллари Клинтоны сонгуулийн багийн тухай маш олон гайхмаар, аймшигтай мэдээ нийгмийн сүлжээгээр тарж байлаа. Пиццаны газар хүүхдийн наймааны халхавч болсон гэх мэт худал мэдээлэл газар авч, зарим интернет ашиглагчид үүнд итгэн гэмт хэрэг хийж байсан юм.

Блоомберг агентлагийн “Тагнуулын чип”-ийн тухай мэдээллийг Amazon, Apple зэрэг Америкийн том компаниуд, Үндэстний аюулгүй байдлын яам үгүйсгэсэн ч тэд үүнтэй холбоотой мэдээлэл нийтэлж, Хятад улсыг гүтгэн шүүмжилсээр байна. Үүнээс болж дэлхийн технологийн хувьцааны үнэ унаж, NASDAQ-ийн хувьцаа сүүлийн хагас жилд хамгийн их унасан байна.

Худал үгийг мянга давтсан ч үнэн болохгүй. Элдэв цуу яриа тараах нь хэн хэндээ ашиггүй юм. Хятад Америкийн харилцаан дахь бүх төрлийн зөрчил, асуудлыг зохицуулахдаа эрүүл ухаанаар магадлах хэрэгтэй. Америкийн хэвлэлүүд “тагнуулын чип” гэгч мэдээлэл цацаж байгаа нь АНУ-ын засгийн газрын Хятадад хандуулсан бодлого тогтооход гэрч болж мэднэ. Ийм худал гэрч Хятад, Америкийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх юм.

“Тагнуулын чип” гэгч хэргийг Америкийн үндсэрхэг үзэлтнүүд ашиглаж, ялангуяа өнөөгийн энэ эмзэг үед Хятадад хэрэгжүүлж байгаа бодлогодоо зохицуулалт хийж, Хятадад түшиглэхээ багасгахыг АНУ-ын засгийн газарт шаардах болно. Америкт ийм үзэл бодолтой улс төрч олон бий гэж Харвардын их сургуулийн Ази тивийн судалгааны төвийн ахлах судлаач доктор Виллиам хэлсэн юм.

Энэ он гарснаас хойш Тайваньтой холбоотой хэрэг, Хятадын аж ахуйн нэгжүүдийн АНУ-д хийж буй хөрөнгө оруулалтыг хянах “Батлан хамгаалах хуулийн төсөл”, “АНУ, Мексик, Канадын хэлэлцээр” зэрэгт “зах зээлийн бус эдийн засгийн орон” гэж нэрлэсэн “хорт заалт” зэрэг нь Америкийн хий хоосон мөрөөдлийн илрэл юм.

АНУ-ын олон улсын аялал жуулчлалын зах зээлийн тайланд, 2017 онд Хятадын эх газар Америкийн жуулчдыг татах хамгийн том эх үүсвэр газар болсон тухай дурдсан байна. Энэ жилийн Хятадын үндэсний баярын үеэр Хятадын 7 сая жуулчин гадаадад аялж, Япон улс Хятадын жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татсан газар болж, АНУ-д жуулчлах хүмүүс цөөрсөн байна. Үүнийг шалтгааныг хүн бүхэн мэдэж байгаа.

Пенс ярианыхаа төгсгөлд Хятадын зохиолч Лү Шюний үгнээс эш татаж, Хятад улс бусад оронд тэгш ханддаггүй гэж тодорхойлохыг санаархжээ. Гэвч үнэндээ Лү Шюний үг одоо ч гэсэн АНУ-ын засгийн газарт зохино. Хятадын хөгжил, Хятад, Америкийн харилцаанд хандахдаа “сүүдрээсээ цочиж, сүүлээсээ үргэх” сэтгэхүйтэй байгаа нь дэлхийн хамгийн том эдийн засгийн хоёр цогцын хамтын ажиллагааны олон боломжийг үгүй хийж, дэлхий ертөнцөд тогтворгүй, тодорхойгүй байдлыг бий болгох юм.

 


Их уншсан

холбоотой мэдээ