Эхний гурван улиралд Хятадын татварын орлого 13.2% нэмэгдэв

2018-10-19 19:24:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Хятадын үндэсний татварын ерөнхий газрын 19-нд нийтэлсэн тоо баримтад харуулснаар, энэ оны эхний гурван улиралд Хятадын татварын байгууллагууд 11 триллион 233 тэрбум 600 сая юанийн татвар хурааж, татварын орлого 13.2% нэмэгдлээ. Үндэсний татварын ерөнхий газрын татварын орлого төлөвлөж тооцоолох газрын орлогч дарга Жэн Шянин мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, эхний гурван улирлын байдлаар орчин үеийн үйлчилгээ болон хэрэглээтэй холбоотой ажил төрлийн татварын орлого нэлээд түргэн нэмэгдсэн гэжээ.

Тэр хэлэхдээ, 1-9-р сард орчин үеийн үйлчилгээний ажил төрлийн дунд интернетийн үйлчилгээ, программ хангамж болон мэдээллийн технологийн үйлчилгээний татварын орлого зохих хэмжээгээр нэмэгдэж, шинжлэх ухааны судалгаа болон технологийн үйлчилгээний ажил төрлийн татварын орлого 18.6% нэмэгдлээ. Үүнээс бид интернет+, мэдээллийн аж үйлдвэр, шинийг бүтээх ажил төрлийн түргэн хөгжлийг харж болох юм. Үүний зэрэгцээ хэрэглээтэй холбоотой ажил төрлийн татварын орлого нэлээд түргэн нэмэгдэж, экспортын татварыг буцаан олгож байгаа хэмжээ тасралтгүй нэмэгдлээ гэжээ.

Жэн Шяонин хэлэхдээ, эхний гурван улиралд, оршин суугчдын боловсрол, эрүүл мэнд, соёл, зугаа цэнгээний талын хэрэглээ нэлээд түргэн нэмэгдэж, боловсрол эрүүл мэнд, радио кино телевиз, соёл урлагийн татварын орлого 20 гаруй хувиар нэмэгдлээ. Зочин буудал гуанз   рестораны ажил төрлийн татварын орлого 9.8% нэмэгдлээ гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ