Ши Жиньпин Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа

2018-10-19 20:24:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин 19-нд ардын их хурлын ордонд айлчилж ирсэн Оросын холбооны улсын батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг хүлээн авч уулзлаа.

Сергей Шойгу эн тэргүүнд ерөнхийлөгч Путины дарга Ши Жиньпинд илгээсэн дотно мэндчилгээг уламжиллаа. Ши Жиньпин талархал илэрхийлээд, ерөнхийлөгч Путинд  илгээх мэндчилгээ болон сайн сайхны ерөөлийг уламжилж өгнө үү гэж хүслээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ оны гарснаас нааш Хятад Оросын харилцаа өндөр дээд хэмжээний хөгжлөө хэвээр байлгаж, хоёр талын улс төрийн итгэлцэл хамгийн дээд түвшинд хүрлээ. Сүүлийн 5 сард бид ерөнхийлөгч Путинтай гурав удаа уулзаж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр бүтэмжтэй болж, олон улсын үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг ахиулах зангилаагийн болон бүтээлч хүчин болж, том гүрнүүд болон хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ боллоо. Хятадын тал Оросын талтай үргэлжлэн хамтран ажиллаж, ирэх жил болох Хятад Орос дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн сайн сайхан боломж тохиолыг гүйцэд ашиглаж, бүх талын хамтын ажиллагаа болон харилцан дэмжилцэхээ эрчимжүүлж, Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг нэн өндөр түвшинд хүргэж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Оросын хоёр армийн харилцаа бол хоёр орны харилцааны өндөр түвшинтэй хөгжил болон онцгой чанарыг чухал бэлэг тэмдэг юм. Стратегийн хамтын ажиллагааны тод онцлог бөгөөд чухал тулах цэг юм. Сүүлийн жилд хоёр арми нэгдсэн цэргийн сургуулилт хийх, байлдааны байдалтай сургуулилт хийх, цэргийн салбарын уралдаан тэмцээн өрнүүлэх зэргээр олон салбарт гүнзгий хамтран ажиллаж, маш олон идэвхтэй үр дүнд хүрч, хоёр талаараа ихээхэн ололт амжилттай боллоо. Хоёр арми хамтын аюулгүйн сорилтод анхаарал хандуулж, өөр өөрийн орны хөгжил, үндэстний хөгжил мандалд ашигтай гадар орчин бүрдүүлж, хамтын ажиллагааны түвшнөө цаашид дээшлүүлж, Хятад Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны хөгжилд дорвитой дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ