Ли Кэчян Германы Канцлер Ангела Меркельтэй уулзлаа

2018-10-19 20:52:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухай орон нутгийн цагаар 10-р сарын 19-ний үдээс өмнө Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Брюссельд Ази Европын тэргүүн нарын хуралд оролцох үеэр Герман Канцлер Ангела Меркельтэй уулзлаа.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад Герман бол дэлхийн эдийн засгийн чухал цогц бөгөөд нэр нөлөөтэй том гүрэн юм. Өдгөөгийн олон улсын ээдрээтэй хувиралт ихтэй нөхцөл байдалд Хятадын тал Германы талтай хамтаар алсын хараагаар улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлж, дээд хэмжээний хэлхээ холбоогоо хэвээр байлгаж, харилцаа ашигтай хамтаар ашиг хүртэх зарчим барьж, хоёр талдаа нээлттэй байж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна.  Германы BASF, BMW зэрэг аж ахуйн нэгж Хятадын шинэ ээлжийн нээлттэй байлгахаа өргөтгөх үйл явцын үр шимийг хамгийн түрүүнд хүртэж байна. Германы тал ч бас Хятадын аж ахуйн нэгжид бизнесийн таатай орчин бүрдүүлж өгөхийг бид хүсэж байна. Хятадын тал Германы талтай хамтаар дэлхийн олон талт худалдааны системийг хамгаалж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, дүрэмд тулгуурласан, ДХБ-р гол болгосон олон талт худалдааны системийг хамгаалахад бэлэн байна гэжээ.


Меркель хэлэхдээ, Герман Хятадын харилцаа хамтын ажиллагаа урагштай хөгжиж байна. Германы тал Хятадын талтай хамтаар ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр орны засгийн газрын зөвшилцсөний үр дүнг сайтар хэрэгжүүлэхэд бэлэн байна. Ганц талт үзэл, ивээх үзэл газар авч байгаа нөхцөлд Хятадын талтай хамтаар олон талт үзэл болон дүрэмд тулгуурласан олон улсын дэг журмыг хамгаалахад бэлэн байна гэжээ. 


Их уншсан

холбоотой мэдээ