Ши Жиньпин чухал заавар өгөв

Д.Хүчитбаатар 2018-10-20 15:51:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19, 20-нд  Бээжин хотноо ХКН-ын бүх шатны тамгын газрын дарга нарын хурал хуралдсан бол, тус хурлын өмнө ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн  бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал  заавар өгчээ. 

Тэрээр: Намын  хорооны Тамгын газар бол намын ажлыг ерөнхийд нь хариуцсан байгууллага, мөн  намын хорооны удирдах үүрэг хариуцлагаа биелүүлэхийн чухал туслах юм. Тиймээс  шинэ эринд, эрхбиш “Улс төрийн ухамсар, ерөнхий төлөв байдлын тухай ухамсар, цөм  болсон асуудлын тухай ухамсар, намын төв хороотой үзэл бодлоо нэгтгэх ухамсар”  зэрэг “дөрвөн ухамсар”-ыг улам эрчимжүүлж, онолоор өөрийгөө “зэвсэглэн”, сайн  сайхан уламжлалаа залгамжилж, өөрчлөлт шинэчлэлийг баримтлан, намын төв хорооны  нэр хүнд, нэгдмэл удирдлагыг хамгаалж, бодлого шийдвэрийг хянуур хэрэгжүүлэн,  “намын хорооны нарийн бичгийн дарга нь анхан шатны зохион байгуулалтад үйлчлэх,  анхан шатны зохион байгуулалт нь намын жирийн гишүүд ба иргэдэд үйлчлэх, намын  жирийн гишүүд нь иргэдэд үйлчлэх” гэсэн “гурван үйлчилгээ”-ний ажлын түвшнээ  дээшлүүлж, нам, ард түмний сэтгэлд хүрсэн үлгэр жишээ хамт олныг бүрдүүлж  ажиллах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ