Хятад, АСЕАН-ны батлан хамгаалахын сайд нарын IX уулзалт болов

2018-10-20 16:16:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

19-нд  Сингапурт Хятад, АСЕАН-ны батлан хамгаалахын сайд нарын IX уулзалт болж, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд батлан хамгаалахын  сайд Вей Фэнхэ болон АСЕАН-ны ээлжит дарга Сингапурын батлан хамгаалахын сайд Иг  Енг Хен нар уулзалтыг хамтаар  даргалжээ.  

Вей  Фэнхэ: Одоо аюулгүй байдлын янз бүрийн сорилт үүсэж  байгаа тул Хятад улс АСЕАН-ны орнуудын батлан хамгаалах салбартай ойлголцлоо  нэмэгдүүлж, батлан хамгаалахын шууд утас ажиллуулж,  бэлтгэл сургуулилт, гамшгаас аврах нэгдсэн сургуулилт, батлан хамгаалах  зөвлөхүүдийн болон залуу үеийн офицеруудын солилцоог идэвхтэй хийж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг  хамгаалахад хамтаар шинэ хувь нэмэр оруулах ёстой гэжээ.   

АСЕАН-ны орнуудын батлан хамгаалахын салбарын удирдагчид Хятад, АСЕАН-ны  харилцааг өндрөөр үнэлээд, энэ талаар Хятадын гаргасан  хүчин чармайлтыг сайшаан, Хятад, АСЕАН-ны батлан хамгаалахын харилцааг хөгжүүлэх  тухай Хятадын санаачлагыг дэмжихээ илэрхийлжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ