Лю Хэ банк санхүүгийн анхаарал татсан асуудлаар ярив

2018-10-20 16:20:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Хэ 19-нд Хятадын гурван том хэвлэлд ярилцлага өгч, хувьцааны зах зээл, хувийн хэвшлийн аж ахуйн хөгжил, эдийн засаг, банк санхүү, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт зэрэг анхаарал татсан асуудлаар ярьсан юм. Синьхуа агентлагийн нийтэлсэн мэдээнээс үзвэл Лю Хэ илэн далангүй, гүнзгий, дэлгэрэнгүй ярилцлага өгч, дараах гурван мессежийг өгчээ.  

 Лю Хэ банк санхүүгийн анхаарал татсан асуудлаар ярив

Нэгд. Хятад улс хөрөнгө оруулалтын үнэтэй зах зээл болж байна. 

Сүүлийн үед Хятадын хувьцааны зах зээл ихээхэн савлаж байна. Энэ бол олон талын шалтгаантай. Голцуу төв банк мөнгөний хүүг нэмсэн, Хятадын эдийн засгийн бүтэц шинэчлэгдэж, зах зээлийн төсөөлөл хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд нөлөөлсөн зэргээс болсон бөгөөд Хятад, Америкийн худалдааны маргаан зах зээлд нөлөөлж байна. Үнэндээ, сэтгэл зүйн нөлөө бодит нөлөөнөөс их байна. Хятад, Америк энэ талаар ярилцаж байгаа гэж Лю Хэ хэллээ. 

Хятад, Америкийн эдийн засгийн хэлэлцээний Хятадын талын ахлагчийн хувиар Лю Хэ хэлэхдээ, одоо Хятад, Америк хоёр тал зөвшилцөж байна. Үүнээс Хятад, Америк худалдааны дайныг даамжруулахгүй байхыг хүсэж буйг харж болно. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Трамп Коломбо радио компанийн “60 минут” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа: Хятад, Америкийн худалдааны маргааныг дайн бус харин жижиг маргаан гэж нэрлэсэн. Энэ нь дэлхийн хувьцааны зах зээлийн хувьд өөдрөг мэдээ болох юм гэжээ.  

Лю Хэ дотоодын хөрөнгө оруулагчдын саяхны үнэлгээнээс эш татаж, Хятад улс хөрөнгө оруулалтын хамгийн үнэ цэнэтэй зах зээл болж байна. Хувьцааны зах зээлийг урт хугацаанд эрүүлээр хөгжихөд холбогдох тохируулалт нь хөрөнгө оруулалтын сайхан боломж нээлээ. Энэ нь Хятадын хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдад итгэл өгсөн хэрэг юм. Хамгийн гол нь хүмүүс энэ боломжийг хэрхэн ашиглахад байна гэжээ.

Хоёрт. Хувийн хэвшлийн эдийн засгийн заавал баримтлах 4 зарчим Лю Хэ хэлэхдээ, хувийн хэвшлийн эдийн засгийг бэхжүүлж, урамшуулан дэмжиж, хөтлөн дагуулах хэрэгтэй. Хэрэв хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хөгжихгүй бол нийт эдийн засаг тогтвортой хөгжихгүй. Хэрэв чанар сайтай хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн системгүй болбол орчин үеийн аж үйлдвэрийн систем байж чадахгүй. Тийм ч утгаараа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих нь улс ардын аж ахуйн хөгжлийг дэмжиж буй хэрэг юм гэжээ.  

Эдгээр байр суурь нь увийн хэвшлийн эдийн засаг Хятадын эдийн засагт 50 гаруй хувийн татвар төлж, ДНБ-ны 60 гаруй хувь, техникийн шинэчлэлийн 70 гаруй хувийг биелүүлж, хот хөдөөгийн ажлын байрны 80 гаруй хувь, шинэ ажлын байрны 90 гаруй хувийг тус тус бий болгож байгааг харуулсан төдийгүй, мөн эдийн засгийн чансаатай хөгжил, орчин үеийн эдийн засгийн систем байгуулах үйл явцад хувийн хэвшлийнхэнд итгэл хүлээлгэж байгааг харуулж байна.

 Лю Хэ банк санхүүгийн анхаарал татсан асуудлаар ярив

Гуравт. Хятадын эдийн засгийн хэтийн төлөв саруул байна.  

Эдийн засаг, банк санхүүгийн өнөөгийн байдал, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн үзүүлэлт, олон улсын үнэлгээ, банк санхүүгийн байдлын талаар Лю Хэ хэлэхдээ, одоо тогтвортой өсөлтийг хэвээр хадгалах, бүтцийг тохируулах, эрсдэлээс сэргийлэх хоорондын харилцааг улам сайн зохицуулж, хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтөөр гол болгосон бодлогын системийг сайтар хөгжүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөгжлийг дэмжин, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлж, банк санхүүгээр бодит эдийн засагт сайн үйлчлүүлж, дунд орлоготой хүмүүс, хүн амын хөгшрөлт, шинжлэх ухаан технологийн шинэ ээлжийн хувьсгал, ногоон хөгжил зэрэг 4 гол чиглэлээр орчин үеийн эдийн засгийн системийн бүтээн байгуулалтыг түргэтгэх хэрэгтэй гэжээ. 

Гаднын тодорхойгүй хүчин зүйл ихсэх тутам Хятад улс өөрийн ажлаа сайн хийж, дотоодын хөгжлөөр гаднын тодорхойгүй хүчин зүйлсийг даван туулах хэрэгтэй юм. Лю Хэ хэлэхдээ, бидэнд тулгарч буй хүндрэл бэрхшээл бүгд урагшлах замд тулгарч буй асуудал юм. Үүнийг тодорхой таньж ойлгочихвол сэтгэл амар байж, Хятадын ирээдүй улам сайн сайхан болно гэжээ.   Баатар орчуулав

Их уншсан

холбоотой мэдээ