Путин Узбекистанд төрийн айлчлал хийж байна

2018-10-20 16:28:37
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Путин Узбекистанд төрийн айлчлал хийж байна

19-нд, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Ташкентад очиж, Узбекистанд хийх төрийн ачлалаа эхлүүллээ. Мөн өдөр, Узбекстаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй уулзаж, стратегийн түншлэлийн харилцаа, холбоот улсын харилцаагаа сайжруулах, хоёр орны хоорондох хамтын ажиллагааны төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар үзэл бодлоо солилцон, анхаарал хандуулж байгаа олон улсын асуудлаар ярилцсан байна.

Хурлын дараах хэвлэлийн бага хуралд, Мирзиёев: ОХУ бол Узбекистаны худалдааны гол түнш юм. Хоёр орон ирээдүйд хамтарсан аж үйлдвэр, зам тээвэр, эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг бэхжүүлж, худалдааны хүрээгээ өргөтгөн, ирээдүйд хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхийг хүсэж байна гэжээ.

Путин Узбекистанд төрийн айлчлал хийж байна

Путины айлчлалын үеэр Орос, Узбекистан хоёр тал бүс нутгийн хамтын ажиллагааны анхдугаар форум зохиож, нийт 25.1 тэрбум ам.долларын өртөг бүхний хамтын ажиллагааны 785 гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр орны ерөнхийлөгч нар Узбекистан дахь анхны цөмийн цахилгаан станцын нээлтийн ёслолд оролцсон байна. 

 

 


 

Их уншсан

холбоотой мэдээ