Ли Кэчян Ази, Европын удирдагчдын XII хуралд оролцов

2018-10-20 16:37:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ли Кэчян Ази, Европын удирдагчдын XII хуралд оролцов

Орон нутгийн цагаар 10-р сарын 19-нд, Брюссель хотноо Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Ази, Европын удирдагчдын XII хуралд оролцож, “Даян дэлхийн өмнө хариуцлагаа хамтдаа хүлээж, сорилтыг хамтдаа туулъя” сэдвээр илтгэл тавьсан байна. 

Ли Кэчян: Одоо дэлхий дахин тогтворгүй хүчин зүйлээр дүүрч, дэлхийн энх тайван, хөгжил дэвшилд шинэ боломж, шинэ сорилт, шинэ эрсдэл тулгарч байна. Олон улсын ээдрээтэй нөхцөл байдлын өмнө Ши Жиньпин дарга хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулах үзэл баримтлалыг дурдсаныг олон улсын хамтын нийгэмлэг өргөнөөр хүлээн зөвшөөрлөө. Улс орнууд зөвшилцөл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн сэргэлтийн эерэг хандлагыг хамтдаа хамгаалах ёстой. Ази, Европ бол дэлхийн хоёр том тогтворжуулагч, эдийн засгийн хоёр том цогц бөгөөд шинэ нөхцөл, шинэ сорилтын өмнө түншлэлийн харилцаагаа улам эрчимжүүлж, улам чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Хятад улс өөрчлөлтийг үргэлжлэн гүнзгийрүүлж, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийг ялгаварлалгүйгээр шударгаар өрсөлдөх зах зээлийн орчин бүрдүүлнэ. Мөн нээлттэй байдлаа улам тэлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа чангаруулж, олон улсын шилдэг хуулийн засаглалд тулгуурласан бизнес эрхлэх орчин бүрдүүлнэ. Бид хүчээ нэгтэн, нэг чиглэлээр зүтгэвэл хоёр тивийн ард түмэнд улам их үр ашиг хүртээх төдийгүй, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад улам их үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ