Хятад, Грекийн ерөнхий сайд нар уулзав

2018-10-20 16:45:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 19-н Бруссельд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Грекийн ерөнхий сайд Ципрастай уулзлаа. 

Ли Кэчян: Хятад, Грекийн харилцааг Хятад улс ихэд чухалчилдаг. Хятад улс Грекийн талтай дээд зиндааны харилцаагаа нягтруулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтдаа хөгжиж, Хятад, Грекийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шат ахиулахыг хүсэж байна. Хоёр орон хамтдаа хичээж Нэг бүс нэг зам хамтын ажиллагааны хэлэлцээрээ хэрэгжүүлж, Пириусын боомтоор гол болгосон ажил хэрэгч хамтын ажиллагааг үр ашигтай байлгахыг хүсэж байна. Бид аж ахуй нэгжүүдээ Грект хөрөнгө оруулахыг дэмжиж, Грекийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлж, санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэж байна. Эртний соёлт Хятад, Грек хоёр орон соёлын ойлголцлоо гүнзгийрүүлж, хүн төрөлхтний соёлын олон ургальч хөгжилд үлгэр жишээ болж, хоёр орны харилцан ойлголцол, хамтын хөгжлийг хөдөлгөх хүчээр сэлбэхийг бид хүсэж байна гэжээ. 

Ципрас: Грект бэрхшээл тулгарч байхад Хятад улс бидэнтэй хамт байсан. Грек одоо нийгэм, эдийн засгаа эрчтэй хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа учраас хоёр орны хооронд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх өргөн боломж бүрдлээ. Бид Хятадын талтай Нэг бүс нэг зам хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, хамтдаа хөгжихийг хүсэж байна гэжээ.  

Их уншсан

холбоотой мэдээ