Хятад, Италийн ерөнхий сайд нар уулзав

2018-10-20 16:58:15
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 19-нд Бруссель хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Италийн ерөнхий сайд Контитэй уулзлаа.

Ли Кэчян: Италтай улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, дээд зиндааны харилцааг нягтруулан, шинэ эриний Хятад, Италийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэхийг Хятад улс хүсэж байна гэжээ.

Тэрээр: Улс орнуудтай худалдаа хийхдээ Хятад улс зөвхөн ашгийн төлөө хөөцөлдөхгүй. Итали улстай хоёр талт худалдааг тэнцвэртэй нэмэгдүүлж, эрчим хүч, чанартай үйлдвэрлэл, дизайны бүтээмжийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, хоёр орны жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг хүсэж байна. “Нэг бүс нэг зам”-ыг Италийн хөгжлийн стратегитай холбож, гуравдагч зах зээлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ