Ли Кэчян Европын холбооны комиссын даргатай уулзав

2018-10-20 17:35:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 19-нд Брюссель хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Европын холбооны комиссын дарга Жан Клод Юнкертэй уулзсан байна.

Ли Кэчян: Хятад, Европын харилцаа тогтвортой хөгжиж байна, энэ нь хоёр талын хамтын хүсэл шаардлага, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжилд ашигтай юм. Одоогийн дэлхий ертөнцөд олон сорилт тулгарч байна. Гэвч хүн төрөлхтний соёл иргэншлийн хандлага өөрчлөгдөхгүй. Хятад, Европ дүрэмд суурилсан олон талт үзэл, чөлөөт худалдааны системийг эрс хамгаалах ёстой гэж онцолсон байна. 

Тэрээр: Хятадад бүртгэлтэй гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүдэд адил тэгш хандана. Зах зээлжсэн, хуульжсан, даяаршсан худалдааны орчин бий болгохыг хичээнэ. ДХБ дүрмээ сайжруулахыг Хятадын тал сайшаана. Гэвч, өөрөө туг далбаа босгож болохгүй. ДХБ-ын дүрмийн суурин дээр засвар оруулах ёстой. Бид чөлөөт худалдаа зэрэг ДХБ-ын үндсэн үзэл баримтлалыг хүндэтгэнэ. Чөлөөт худалдаа хүн бүрийн сэтгэлд хоногшсон, хүн төрөлхтөнд энх тайван, хөгжил дэвшлийг авчирсан юм. Чөлөөт худалдааны үндсэн дээр шударга худалдааг ахиулах ёстой. Хөгжиж буй орны ашиг сонирхлыг хүндэтгэж, өмнөд умардын ялгааг багасгах ёстой. Хөгжлийн асуудлыг зохицуулахгүй бол хөгжсөн орон ч ашиг хүртэж чадахгүй гэжээ. 

Жан Клод Юнкер: Европ, Хятад бол өнөөгийн дэлхийн зайлшгүй чухал хүчин зүйл юм. Олон талт үзлийг хамгаалах талаар чухал үүрэг гүйцэтгэж, олон талт хэлбэрээр асуудлыг шийдэхийг дэмжинэ. Хоёр тал ДХБ-ын шинжилгээний асуудлаар хоёр талын ажлын хэсгийн хүрээнд байнгын харилцаатай байдаг. Холбогдох шинэчлэл, олон талт үзлийг дэмжиж, ДХБ-ын дүрэм журмыг мөрдөхийг сайшаана. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг зохицуулахад гүйцэтгэсэн Хятадын чухал үүргийг Европын холбоо сайшааж, Хятадын талтай хамт Парисын хэлэлцээрийн үйл явцыг ахиулахыг хүсэж байна гэжээ.  Далайнтуяа

 

Их уншсан

холбоотой мэдээ